“Нью Прогресс групп” нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг хангаж олон улсын стандартын байгууллагаас албан ёсоор гэрчилгээгээ хүлээн авлаа.

 

Энэхүү ISO/IEC 27001  стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба сайжруулах зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлдэг олон улсын стандарт юм.

ISO/IEC 27001  олон улсын стандартыг удирдлагын менежмент, бизнесийн  дэмжлэгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мэдээллийн аюулгүй байдлаа хөндлөнгийн аудитаар шалгуулж батламж авсан нь хэрэглэгч болон хамтрагч түншүүдийнхээ мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахыг байнга чармайн анхааран ажиллаж буй хэрэг юм.

”Нью Прогресс групп“ нь цаашид мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог компанийн соёлын салшгүй нэг хэсэг болгож, хэрэгжилтийг хангаж хүрээг улам тэлж тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

© 2024. Нью прогресс групп. All rights reserved.