Нью прогресс группийн салбар компани болох “Булган мах маркет“ ХХК нь жилд 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг юм.

Булган мах маркет ХХК-д Бүгд Найрамдах Казакстан улсын World Halal Trust баталгаажуулалтын байгууллагын Исламын шашны тэргүүн үйлдвэрээр зочлон GCO Халал гэрчилгээний баталгаажуулалтын хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалт хийсний үр дүнд GCO Halal стандартын гэрчилгээ гардан авах эрхтэй боллоо.

Halal стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх ажиллагааг хамарсан иж бүрэн удирдлагын тогтолцоо бөгөөд ISO22000, НАССР стандартуудаас гадна нэмэлт 2 стандартыг өөртөө агуулсан томоохон стандарт юм.

Halal стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ямар ч төрлийн бүтээгдэхүүн нь хүнсний боловсруулалтын аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хуурамч бүтээгдэхүүн агуулагдаагүй байх чанарын баталгааг гаргадаг.

Halal махыг хадгалахад хамгийн тэсвэртэй, чанараа амархан алдахгүй, хөлдөөж тээвэрлэх явцад махны өнгөнд өөрчлөлт ордоггүй, үнэр нь өөрчлөгддөггүй онцгой чанартай учраас дэлхийн мах экспортлогч орнууд ХАЛАЛ стандартаар махаа бэлддэг байна.

Ингэснээр Булган мах маркет ХХК нь ISO, HALAL, HACCP стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын хэрэглэгчдийг ханган ажиллаж байгаа орон нутагт байрлах анхны үйлдвэр болж байна.

 

 

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.