Үндэсний бүтээн байгуулагч-Нью Прогресс Группийн 2023 онд идэвх санаачилгатай ажилласан 149 ажилтан Тайланд Пукет арал, Вьетнам Фукуок арал, Хайнань арлаар амжилттай, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэн аялаад ирлээ.

Байгууллагын үнэт зүйлсийн нэг бол ажилтан болон түүний ур чадвар, карьерын хөгжил дэвшил билээ. Иймд ажилтнуудаа тогтвортой ажиллуулах, бүтээлч  байдлыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд хөгжих бүрэн боломж олгоход чиглэн ажилладаг. Иймээс жил бүр бусдыгаа манлайлан ажилласан ажилтнуудаа аялуулдаг уламжлалтай.  Аялал өөрөө шинэ зүйлийг үзэж харж, туршиж үзэж, бусад улс орнуудаас туршлага солилцох зэрэг  өндөр ач холбогдолтой. Цаашид бүтээмжээ нэмэгдүүлж, хамтын хүчээ улам батжуулж илүү олон ажилтнуудаа урамшуулах аялуулах зорилготой байна.

Нью прогресс групп нь ажилчдадаа ажиллах урам зориг, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх ажлыг үе шаттайгаар хийдэг бөгөөд, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, эрүүл сэтгэл зүйтэй ажилтныг бий болгохыг зорин ажиллаж байна. Бидэнд итгэл хүлээлгэж, бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагч байгууллага та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ- НЬЮ ПРОГРЕСС ГРУПП

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.