ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Алтай трест” ХХК нь анх 1993 онд Түлш Эрчим Хүчний Яамны тушаалын дагуу Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын төв, тэдгээрийн ойролцоох сумдыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй холбох, хүчдэлийг өсгөж бууруулах дэд өртөөнүүдийг барьж байгуулах, баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилгоор улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр байгуулагдсан. Улмаар 2002 онд нийтийн дуудлага худалдаагаар 100 хувь хувийн өмчит ХХК болон хувьчлагдаж, Ньюпрогресс группын харъяанд үйл ажиллагаагаа явуулах болжээ.
Өнөөдөр тус компани нь эрчим хүчний салбарт хуримтлуулсан 20 жилийн баялаг туршлага, хийж гүйцэтгэсэн их ажил, нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт технологи, мэргэжлийн ажиллах хүчин, материаллаг бааз сууриараа салбартаа тэргүүлж, 130 орчим ажилтан албан хаагчтайгаар Монгол орныхоо өнцөг булан бүрт эрчим хүч, гэрэл цахилгаан түгээх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Алтай трест ХХК нь өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа саадгүй явуулахад шаардагдах 100 гаруй машин механизм, техник хэрэгсэл, механик цех, авто граж бүхий машин механизмын парк, төмөр хийц, төмөр бетон хийцийн үйлдвэрүүдийг өөрийн хөрөнгөөр бий болгосон.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС
Монгол Улсад анх удаа гадаадын мэргэжилтний туслалцаагүйгээр, өөрийн барилга, үйлдвэрлэлийн бааз, инженер, мэргэжлийн ажилчдад тулгуурлан төмөр тулгуур бүхий 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах хоёр хэлхээт агаарын шугамыг /МУ-ын хилээс Увс аймгийн төв хүртэлх 101 километр урттай/ барьж, чанарын өндөр үнэлгээтэй хүлээлгэн өгсөн нь тухайн үедээ Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн түүхтэй.
“Алтай трест” ХХК нь 2006 онд эрчим хүчний барилга угсралтын салбарт хийгдсэн нийт бүтээн байгуулалтын ажлын 16%-г хийж гүйцэтгэж байсан бол их бүтээн байгуулалтын жил 2007-2008 онд 14.5%-г дангаараа хийж гүйцэтгэн, 1000 км урт ЦДАШ-ыг дэд өртөөнүүдийн хамт барьж байгуулжээ. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний барилга угсралтын салбарт ЦДАШ, дэд станцын БУА-дыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, улс орныхоо дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Эрчим хүчний барилга угсралтын салбарт 15 жилийн туршлагатай, салбарын тэргүүлэгч компани “Алтай трест” ХХК нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг үүсгэн байгуулах, хамрах хүрээг тэлэхэд хүчин зүтгэж Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын 60 гаруй сумдыг бүсийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг үүсгэн байгуулахад 2670 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 164.05 мВА нийлбэр хүчин чадалтай 70 гаруй дэд өртөөг барьж байгуулаад байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
ДАВУУ ТАЛ