Нью Прогрессчууд бид жил бүрийн 10 сарын 1-нд ”Ахмадын баяр”-аар Нью прогресс группын төлөө эрдэм мэдлэгээ зориулж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, өнгөрсөн одоогийн алтан хэлхээ болж буй ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлж, тэдэнтэйгээ нэг өдрийг халуун яриа өрнүүлэн дуу хуур, идээ будаа, дурсамж дүүрэн өнгөрөөдөг.
Мөн бид “Тийн ялгуусан” хэмээх могой жилийн золголтын арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 13 буюу Цагаан сарын шинийн 3-ны өглөө 09.30 цагт бүх компаниудын ажилчдыг хамруулан зохион байгуулж, сар шинийн баяраа ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
2013-02-21 17:39:10