ТАНИЛЦУУЛГА
Тус компани нь баруун бүсийн геологи хайгуулын төвийг барихаар Ховдын төвд 1988 онд “Өргөө пүүс” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1991 оны 11-р сард “Ховдын Өргөө” ХХК болж хувьчлагдан, 2000 оноос “Нью Прогресс” группын харьяанд үйл ажиллагаагаа явуулах болсон цагаасаа хойш баруун бүсийнхээ дэд бүтцийн салбарын өсөлт хөгжилтөнд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулан барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, бетон завод, зуурмагийн узель, механик арматур зэрэг үйлдвэрийн 10-аад ИТА, 220 гаруй мэргэжлийн ажилчинтай 3 бригадтайгаар үйлчилгээгээ явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
1991 оноос хойш тус компани нь баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн 14 ш тоглоомын угсралтын ажил, 60 гаруй барилга шинээр барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ 18 барилгын их засварын ажил, мөн 30 айлын орон сууц, 38 айлын орон сууцны барилга, 70, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 50 ортой төрх тасгийн барилга, 320 хүний суудалтай соёлын төвийн барилга, мөн ББХЗСАХүрээлэнгийн 24000 м2 явган хүний замын ажил, 1208 м2 авто замын зогсоолын ажил гүйцэтгэж 20 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэлээ. Барилгын материалын үйлдвэр нь Ригель 3240ш, Суурийн блок нийт 5200ш, Шугамын анкерийн фундаментууд 1560ш, Төмөр бетон шонгийн хөл 2300ш замын ус зайлуулах хоолой нийт 5,2 км, Лотки 3,4км-г үйлдвэрлээд байна.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Ховдын Өргөө ХХК нь жилдээ 6500 м2 иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг барьж гүйцэтгэх үйлдвэрлэлийн өндөр хүчин чадалтай. Мөн метал, мод, 15кв, 35Кв ,110кВ-ын ЦДАШ төмөр бетон цул бетон хийц эдлэл үйлдвэрлэх, дулаан цэвэр бохир усны шугам болон гадна дотор даралттай даралтгүй шугам сүлжээ цахилгааны угсралтын болон холбоо дохиоллын гадна дотор шугам сүлжээг иж бүрнээр гүйцэтгэх, 0.4-110 квт-ын өндөр хүчдэлийн шугам хуваарилах байгууламж барих ариутгах, цэвэр бохир усны өргөлтийн станц, гидрогеологийн барилга байгууламж барьж гүйцэтгэдэг.
2007 оноос өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугамын бортгон төмөр бетон тулгуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан эзэмших КШ3-10-56,КШ3-12-45 маркын тулгуур Ф2А суурийн фундамент Ч1А,Ч2А ригель, ГХНХ32х12 хавтан зэргийг үйлдвэрлэж байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
ДАВУУ ТАЛ