Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй айл өрх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг буруулах, шинээр ажлын байр бий болгох үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор Нью прогресс групп нь “Өөрсдөө бүтээж, бусдад үлгэрлэе” хөтөлбөрийг санаачлан Ховд аймгийн Жаргалант, Дөргөн, Манхан зэрэг сумуудад гоймонгийн цех, нарийн боовны цех, эсгий эдлэл цехийн үйл ажиллагааг хүүгүйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүллээ. Үүний үр дүнд 12 хүнийг ажлын байраар хангаж, 5 өрхийн амьжиргааг дээшлүүлж байнгын орлоготой болгосон. Мөн жимсний аж ахуй эрхлэгч Б. Сайнбаярт мөнгөн тусламж үзүүлэв.
2013-02-26 12:27:37