Нью прогресс группын дэргэдэх “САНДАГ САН”-гаас япон эмч нарын тус дэмийн хариу болгон цунами, газар хөдлөлтийн үеэр Ховдын ард иргэдийнхээ нэрийн өмнөөс хандив өгч, зүрх хамгаалах төслийн нарийн мэргэжлийн эмч нарыг Ховд аймагт ажиллуулж үзлэг оношлогоо хийлгэн, 5 хүүхдэд нэг бүр нь 100 сая төгрөгийн үнэтэй хагалгааг Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй хийлгэв. Мөн “Хөдөөгийн эмнэлгүүдийн материаллаг баазыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн тоноглогдсон авто машин, аймгийн төвийн 5 өрхийн эмнэлэг болон Булган сумын өрхийн эмнэлэгт тус бүр компьютер принтер, 4 тасагт шаардлагатай тоног төхөөрөмж, 106ш эмнэлгийн зориулалтын орыг БОЭТөв болон Эрүүл мэндийн газарт тус тус хандивлав.