Компаний их бүтээн байгуулалтанд түүхэн гавьяа байгуулан олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилчдынхаа алдар гавъяаг батжуулан, хүндэтгэлтэйгээр бичин үлдээж, ирээдүй хойч үе, залуу ажилчдад үлгэр дуурайлал болгон алдаршуулах зорилгоор Нью Прогресс группын алдартнуудыг хүндэт дэвтрэт өргөмжлөх ёслолыг зохион байгууллаа. Уг хүндэт дэвтрийн хамгийн эхний жагсаалтанд “Алтай Трест” ХХК-г анх байгуулагдсан цагаас нь хойш өнөөг хүртэл тасралтгүй 21 жил ажиллаж байгаа
· Хөдөлмөрийн хүндэтмедальтан, Алтан гадас одонт, Аж үйлдвэрийнгавъяат ажилтан, Ахлах инженер Ш. Лхагва,
· Эрчим хүчний тэргүүний мастер,Эрчим хүчний тэргүүний ажилтан, Алтан гадас одонтҮ. Цэдэвдоо
нар бичигдсэн бөгөөд энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон Монголын үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулахаар болжээ.