Хилийн чанадад мэргэжил эзэмшсэн төгсөгч залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татах зорилгоор "Гадаадад төгсөгч залуучуудын хөдөлмөрийн яармаг“ арга хэмжээг Монгол Германы Гүүр-с уламжлал болгон 6 дахь удаагаа 2013/09/17-18-ны хооронд BLUE MON төвд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнг МУ-ын Хөдөлмөрийн төв бирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ), Монголын Залуучуудын холбоо (МЗХ), ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ) байгууллагууд дэмжиж хамтран зохион байгуулав. Мөн бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцсоны нэг нь манай компани байсан бөгөөд бид шаардлагатай байгаа ажлын байрууд дээрээ шинэ боловсон хүчний нөөцийг бүрдүүлж авлаа.