ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“ЭН ПИ ПЕТРОЛИУМ” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр 6 дахь жилдээ ажиллаж байна.
Манай компани нь 2014 онд анх “Талын харгүй” ХХК нэртэй уул уурхай бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.
2016 онд Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамнаас тусгай зөвшөөрөл авч, Монгол Улсын нефть хийн үндэсний ассоциацад гишүүнээр элсэн орсон. Бид газрын тосны бүтээгдэхүүнээ тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан, улсын
бүртгэлтэй сав тоног төхөөрөмжүүд бүхий агуулах, шатахуун түгээх станцуудаараа дамжуулан бөөнөөр болон жижиглэнгээр борлуулалтын чиглэлээр борлуулалт хийн ажиллаж байна. Манай компани нь ОХУ-ын Газпром нефть, Роснефть, Лукойл зэрэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд KIXX болон Mannol брэндийн бүтээгдэхүүнийг өөрсдийн ШТС-аар борлуулалж байна. Цаашид дотоодын газрын тосны бүтээгдэхүүний импорт, жижиглэн болон бөөний борлуулалтын зах зээлд компанийн байр сууриа бэхжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааг нэвтрүүлсэн, техник технологийн хэрэглээг дэлхийн төвшинд хүргэсэн, чадварлаг инженерийн баг бүхий хамт олон болон хөгжихөөр зорилт тавин ажиллаж байна.
БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
“ЭН ПИ ПЕТРОЛИУМ” ХХК нь шатахуун, тос тосолгооны бүтээгдэхүүнүүдээ нефтийн зах зээлийн хэрэглэгчид болох уул уурхай, эрчим хүч, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын харилцагч байгууллагууддаа улсын бүртгэлтэй сав, хяналт бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахаар дамжуулан хүргэдэг.
Манай компани Монгол улс даяар бүтээгдэхүүн үйлчилгээгээ тусгай зориулалтын авто машинуудаар түргэн шуурхай хүргэлт хийдэг.
Харилцагч байгууллага тус бүрийг хариуцсан борлуулалтын менежерүүд нь нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, тээвэрлэлт, хөгжүүлэлт зэрэгт анхаарал хандуулан ажиллахаас гадна харилцагч байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах зарчмыг зорилт болгодог.
Шатахууны нэр төрөл:
– АИ-92 автобензин евро 3 стандарт
– Дизель түлш өвөл, зуны евро 3 болон евро 5 стандартын
НЕФТЬ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БАЙРШИЛ
Улаанбаатар хот
Хөдөө орон нутаг
ТОС ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛ
Моторны масло Kixx брэндийн нь GS Caltex үйлдвэрийн бүтээгдэхүүн бөгөөд БНСУ-д тосны борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ тос нь суудлын хөнгөн тэрэг болон бага даацын ачааны машинуудын бензин хөдөлгүүрт зориулагдсан олон зэрэглэлтэй тос бөгөөд ашиглалтын бүх нөхцөлд таардаг. API SM, SL, SJ, SH буюу ILSAC GF-3 маркийн зууралдалт багатай, тосолгооны явцад ямар нэгэн байдлаар тасралт үүсдэггүй онцлогтой. Энэ нь тосыг дээд зэрэглэлийн үндсэн тосноос гарган авсан нэмэлт бодисуудыг хийж чанарыг нь сайжруулсан тул хөдөлгүүрийн эд ангиудад үүсэж эхэлж буй элэгдэл, халалтаас үүсэж болзошгүй хэв гажилт болон хөдөлгүүрт хагшаас үүсэхээс бүрэн хамгаалж, ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулсан. Бид бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан өөрсдийн ШТС-аар борлуулаж байна.
веб хуудас: НП Петролиум ХХК
ТАНИЛЦУУЛГА
“Нью минерал” ХХК нь 2011 оноос Ховд аймагт авто замын түүхий эд, эрдэс нунтаг үйлдвэрлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш “Алтайн зам” ХК-ийн харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2012 онд бие даасан компани болж компанийнхаа тоног төхөөрөмж техник хэрэгсэл машин механизмын бааз суурийг өргөтгөн, оновчтой менежментээр ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС
Mанай хамт олон 2011 онд 700 тн эрдэс нунтаг, 2012 онд Ховд аймгийн Манхан-Дарви чиглэлийн хатуу хучилттай 100.06 км замын 6000тн асфальтийн хольц эрдэс нунтгийг чанарын өндөр түвшинд үйлвэрлэж цаг хугацаанд нь бэлтгэн нийлүүллээ. Мөн 100 тн даацтай электрон пүү хийсэн.
ДАВУУ ТАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Тус компани нь байнгын орон тооны 24 ажилтан албан хаагчтай бөгөөд нийт ажилчдын 20% нь салбартаа 5-аас дээш жилийн туршлагатай ажилчид байдаг. Жилдээ 12.000 тн буюу 300 км хатуу хучилттай зам барихад хэрэглэгдэх асфальтийн хольц, эрдэс нунтгийг үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан мэргэжлийн боловсон хүчинтэй баруун бүс нутагтаа хамгийн анхдагч компани нь юм.
“Булганмах маркет” ХХК-ийн танилцуулга:
Булган аймгийн Хутаг өндөр суманд байрладаг махны үйлдвэр нь 1992 онд ОХУ-руу мах махан бүтээгдэхүүн экспортлох чиг үүрэгтэй байгуулагдсан хүнсний ууган үйлдвэрийн нэг юм.
2018 онд мах боловсруулах үйлдвэр нь бүрэн шинэчлэл хийж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Олон Улсын чанар стандартын шаардлагыг хангасан мах махан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна.
Тус үйлдвэр нь мах бэлтгэлийг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь малчдад малаа зах зээлийн бодит үнэлгээгээр худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.
Хүчин чадал:Мал нядалгаа, шулж ангилах, савлах үйлдвэр ба хоногт нэг ээлжээр 500 бог, 100 бод нядлах хүчин чадалтай хос шугамтай, хоногт 75 тонн тураг мах болон дайвар бүтээгдэхүүнийг -40 хэмд гүн хөлдөөх камертай, нийт -22 хэмд 500 тонн тураг мах болон дайвар бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай, орон нутгийн 89-100 хүнийг ажлын байраар ханган 058 индекстэйгээр жилд 1500-2000 тонн мах экспортлохоор үйл ажиллагаагаа эхлүүлээд ажиллаж байна.
Байршил: Монгол улсын төв хангайн бүс нутагт байрладаг ба Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг. Булган аймаг нь нийт 3,3 сая толгой малтай, хамгийн их малтай таван аймагтай хил залгаа оршдог. Үйлдвэр байрлах Хутаг-өндөр сум нь улсын авто замын сүлжээнд холбогдсон, төмөр замаас 170 км зайд байршилтайгаар малчин, малтайгаа хамгийн ойроос үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Бид экологийн цэвэр бэлчээрийн Монгол малын махыг дэлхийн стандартад нийцсэн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоотой технологоор мэргэшсэн орон нутгийн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан үйлдвэрлэж Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд бодиттой хувь нэмэр оруулахаар орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагаатайгаар ажиллаж байна.
веб хуудас Булган Мах Маркет ХХК
ТАНИЛЦУУЛГА
Тус компани нь баруун бүсийн геологи хайгуулын төвийг барихаар Ховдын төвд 1988 онд “Өргөө пүүс” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1991 оны 11-р сард “Ховдын Өргөө” ХХК болж хувьчлагдан, 2000 оноос “Нью Прогресс” группын харьяанд үйл ажиллагаагаа явуулах болсон цагаасаа хойш баруун бүсийнхээ дэд бүтцийн салбарын өсөлт хөгжилтөнд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулан барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, бетон завод, зуурмагийн узель, механик арматур зэрэг үйлдвэрийн 10-аад ИТА, 220 гаруй мэргэжлийн ажилчинтай 3 бригадтайгаар үйлчилгээгээ явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
1991 оноос хойш тус компани нь баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн 14 ш тоглоомын угсралтын ажил, 60 гаруй барилга шинээр барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ 18 барилгын их засварын ажил, мөн 30 айлын орон сууц, 38 айлын орон сууцны барилга, 70, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 50 ортой төрх тасгийн барилга, 320 хүний суудалтай соёлын төвийн барилга, ББХЗСАХүрээлэнгийн 24000 м2 явган хүний зам, 1208 м2 авто замын зогсоолын ажил хийж гүйцэтгэсний дээр өнөөдөр баруун бүсийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Ховд Эко цементний үйлдвэрийн бүтээн байгуулалтын барилгын ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Ховдын Өргөө ХХК нь жилдээ 6500 м2 иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг барьж гүйцэтгэх үйлдвэрлэлийн өндөр хүчин чадалтай. Мөн метал, мод, 15кв, 35Кв ,110кВ-ын ЦДАШ төмөр бетон цул бетон хийц эдлэл үйлдвэрлэх, дулаан цэвэр бохир усны шугам болон гадна дотор даралттай даралтгүй шугам сүлжээ цахилгааны угсралтын болон холбоо дохиоллын гадна дотор шугам сүлжээг иж бүрнээр гүйцэтгэх, 0.4-110 квт-ын өндөр хүчдэлийн шугам хуваарилах байгууламж барих ариутгах, цэвэр бохир усны өргөлтийн станц, гидрогеологийн барилга байгууламж барьж гүйцэтгэдэг.
2007 оноос өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугамын бортгон төмөр бетон тулгуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан эзэмших КШ3-10-56,КШ3-12-45 маркын тулгуур Ф2А суурийн фундамент Ч1А,Ч2А ригель, ГХНХ32х12 хавтан зэргийг үйлдвэрлэж байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
ДАВУУ ТАЛ
ТАНИЛЦУУЛГА
Алсын хараа
Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн, дэлхийд үнэлэгдэх бүтээн байгуулалтыг цогцлоож, харилцагч, түншийнхээ хүлээлтээс ямагт илүү тав тухыг санал болгож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна.
Эрхэм зорилго
Хөгжлийн түүх, хүний нөөцийн өндөр чадвар, орчин үеийн шилдэг техник технологи, бүхий бүс нутагтаа Монголын нэрийг гаргасан үндэсний бүтээн байгуулагч брэнд байна.
Үнэт зүйлс
1.Байгууллагын зорилгыг өөрийн хүсэл тэмүүлэлтэй уясан мэдлэгтэй чадварлаг ажилчид
2.Багаар ажиллах зарчим буюу нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх хамт олонч үзэл
3.Барилгын салбарын шилдэг техник технологи, инноваци
4.Бага зардлаар ихийг бүтээх сонирхол
5.Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн чанар
6.Биднийг үргэлж дэмждэг хэрэглэгчид
Баримтлах бодлого
1.Бид чанартай материал, хариуцлагатай чадварлаг ажиллах хүч, орчин үеийн техник технологийг ашиглан норм, стандарт, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн цагийн шалгуур даахуйц үнэт өвийг бүтээнэ.
2.Бид аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, дэг журам, эмх цэгц, сахилга хариуцлагыг аюулгүй ажиллагааны үндэс гэж үзнэ.
3.Бид байгаль хүрээлэн буй орчин дахь нөлөөллөө хамгийн бага байлгахыг эрмэлзэх ба илүү таатай орчин бүрдүүлнэ.
4.Бид ажилтан албан хаагчид, хамтран ажиллах байгууллагаа ажиллах таатай нөхцөл, орчноор хангаж ажилтны өсөж дэвших ажлын байран дахь сургалт хөгжлийг тасралтгүй ханган ажиллана.
5.Бид үйл ажиллагаандаа олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж, түүнийг мөрдөж, хадгалж, тасралтгүй сайжруулах арга хэмжээ авч ажиллана.
“Эй Жи Жи Эс” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өргөжиж тэлэхийн хирээр Монгол улсын хөгжил дэвшил болон бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2009 оны 10 дугаар сард байгуулсан.
Үүсгэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байгаад 2018 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагааг явуулж эхлээд байна.
Манай компани нийт 65 ажилтан, хүний нөөцтэйгөөс 90% нь дээд боловсролтой инженер менежерүүд, 10% нь техник мэргэжлийн боловсролтой дадлага туршлагатай ажилтнууд байдаг. Бид ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, техникч, мэргэжилтэй байнгын болон гэрээт ажилтантайгаар нэг зорилго, зорилтын төлөө нэгдсэн эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн ажилчдынхаа сурч хөгжих, өсөн дэвжих бололцоог бүхий л талаар дэмжихийн сацуу сургалт хөгжлийн оновчтой хөтөлбөрүүдийг ажилтнууддаа зориулан тогтмол хэрэгжүүлдэг.
Тус компани барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг болж, их хотын бүтээн байгуулалт, өнгө үзэмжид нэмэр болохуйц олон төслийг амжилттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.
Үүний нэг жишээ нь “Хан Төгөл” тансаг зэрэглэлийн амины орон сууц болон “Грийн Гарден Резиденс” дундаж зэрэглэлийн орон сууц барих төслүүд юм. Бид энэхүү төслийн үйл ажиллагаандаа Европын болон олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ барилгыг хүлээлгэн өгөхөөр чармайн ажиллаж байна.
Бид байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн дэвшилтэт техник технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Монгол Улсын Баруун бүсийг хямд чанартай цементээр бүрэн хангах жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын цементийн үйлдвэр байгуулан чанарыг дархлах барилгын материал үйлдвэрлэж байна. “Ховд эко цемент” үйлдвэр нь Улаанбаатар хотоос 1,450 гаруй, аймгийн төвөөс 18 км зайд байрладаг бөгөөд цементийн гол түүхий эд шохойн чулууны орд Шохойт уул нь үйлдвэрээс 1.8 км зайд оршдогоороо давуу талтай юм. Цементийн орцын 80 хувийг шохойн чулуу бүрдүүлдэг бол үлдсэн 20 хувийг нь гөлтгөнө, төмрийн хүдэр, нүүрс, занараас бүрддэг. Цементийн үйлдвэр Баруун бүс нутагт байгуулахаар сонгосон газрын бас нэгэн давуу тал нь түүхий эдээ татахад хамгийн тохиромжтой байршил байсан юм. Цементийн үйлдвэр баруун бүс нутагт байгуулагдсанаар баруун таван аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цементийг Улаанбаатар хотын үнээр авах боломж ийнхүү нээгдэж байна. Үйлдвэрийн нэрний эко гэсэн нь байгаль орчинд ээлтэй, үйлдвэрийн дамжлага, тоос үүсгэж болох бүх цэг дээр шүүгч байрлуулсан. Мөн хуурай аргын цемент нь тоос агуулсан хийг даралтат агаараар хөргөдөг тул ус хэрэглэдэггүй давуу талтай юм. Бизнесийн гараа “Вестерн Холд” ХХК нь 2008 онд гадаад болон дотоод худалдаа, иргэний, үйлдвэрийн барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл явуулах үндсэн чиглэлээр Ховд аймагт байгуулагдсан. Бизнесийн цар хүрээгээ тэлж нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн дэвшилтэт техник технологийг эх орондоо нэвтрүүлэн Баруун бүс нутагт цементийн үйлдвэр ашиглалтад оруулж импортын хараат байдлыг зогсоож, барилгын салбарт хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Монгол хүн эх орондоо ажиллах, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар бахархах, цаашид хөгжин дэвших хүсэл эрмэлзлийг дэмжих таатай нөхцлийг бий болгохоор зорин ажиллаж байна. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 350 ажлын байр шинээр бий болж, нийт ажилтнуудын 97 хувийг орон нутгийн иргэд болон ойролцоох аймаг сумдын ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Орон нутгийн чадварлаг мэргэжилтнүүдийг нутагтаа ажиллах боломжоор хангаж байгаа нь залуусын хувьд маш их боломжийг нээж өгч байгаа юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
· “Ховд Эко Цемент” үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч
БАРИЛГЫН МАТЕРИАЛ
БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Веб хуудас Вестернхолд ХХК
ТАНИЛЦУУЛГА
1935 онд арваадхан ажилчинтай, бага хэмжээний засварын ажлыг гараар хийж гүйцэтгэдэг “Зам анги” байгуулагдсанаар “Алтайн зам” компанийн тулгын чулуу тавигдсан бөгөөд уг зам ангиас 1940 онд Завхан , 1959 онд Увс, 1960 онд Баян-Өлгий аймгуудын Зам ангиуд өрх тусгаарлан байгуулагдаж баруун бүс нутагт авто зам, гүүрийн бүтээн байгуулалт өрнөх, цаашдын хөгжлийн эх суурь тавигджээ.
1992 онд Төрийн өмч давамгайлсан “Авто зам” Хувьцаат компани болон зохион байгуулагдаж, улмаар 1996 онд Монгол улсын Нөхөрлөл компаний тухай хуулийн дагуу “Алтайн Зам” ХК болж өөрчлөгдөн, 2003 оноос хойш “Нью прогресс” группын харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа тус компани нь Ховд, Баян-Өлгий, Архангай аймгуудад байнгын орон тооны 620 гаруй ажиллагсадтайгаар компанийнхаа материаллаг бааз, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, машин механизмын бааз суурийг өргөтгөж, оновчтой менежментээр ханган үйлдвэрлэл, бүтээн байгуулалтынхаа хэмжээг жилээс жилд өсгөн нэмэгдүүлж байна.
Мөн тус компани нь зөвхөн Монгол ажилчдыг ажиллуулах бодлого баримталдаг дотоодын цөөн хэдэн компанийн нэг бөгөөд орон нутгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсүүдтэй хамтран иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг тогтмол явуулдаг.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
“Алтайн зам” ХК нь хөгжлийнхөө түүхэнд нийтдээ том жижиг нийлсэн 3000 гаруй урт/метр модон болон төмөр бетон гүүр барьж байгуулснаас 1013 у/м гүүрийг сүүлийн үеийн технологийг ашиглан төмөр бетоноор барьсан нь хийц чанарын хувьд сайн, удаан эдэлгээтэй гүүрүүд болж, одоог хүртэл эвдрэл гэмтэлгүйгээр ашиглагдсаар байна.
Эдгээрээс дурдвал:
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа ”Мянганы зам” төслийн хүрээнд Монгол Улсыг Азийн авто замын сүлжээнд холбох босоо тэнхлэгийн гол замд хамаарах Ховд аймгийн Мянгад сумаас Баян-Өлгий аймгийн Толбо сум чиглэлийн Хонгио голын 45.8 у/м төмөр бетон гүүр, Ховд аймгийн Мянгад сумаас Баян-Өлгий аймгийн Толбо сум чиглэлийн Хашаатын хөтлийн 11 км сайжруулсан замыг барьж байгуулан, Мянганы замын бүтээн босголтод гар бие оролцсон түүхтэй.
“Алтайн зам” ХК нь хөгжлийнхөө түүхэнд нийтдээ том жижиг нийлсэн 3000 гаруй урт/метр модон болон төмөр бетон гүүр барьж байгуулснаас 1013 у/м гүүрийг сүүлийн үеийн технологиор төмөр бетоноор барьсан нь хийц чанарын хувьд сайн, удаан эдэлгээтэй гүүрүүд болж, эвдрэл гэмтэлгүйгээр ашиглагдсаар байна.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
Өнөөдөр тус компани жилдээ 260000 тн асфальт бетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай ОХУ болон БНХАУ-ын техник тоног төхөөрөмж бүхий 3 асфальт бетон завод, өндөр хүчин чадалтай 60 гаруй машин механизмтайгаар жилдээ 50 км хатуу хучилттай авто зам, 200 у/м төмөр бетон гүүр хоолой барьж байгуулах, 1000-1500 тн төмөр бетон эдлэл үйлдвэрлэх, цагт 60 метр куб чулуу бутлах хүчин чадалтай 2 ком бутлуурын тоног төхөөрөмжтэй бөгөөд 0-40 мм-ийн хэмжээтэй 4 төрлийн чулууг стандартын дагуу бутлан үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Хийж гүйцэтгэж буй замын ажилдаа байнгын хяналт тавьж, шинжилгээг судалгаа, хөрсний болон асфальт бетон хольцын бүх төрлийн шинжилгээг хийх зориулалт бүхий, иж бүрэн тоноглогдсон хээрийн лаброторитой.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
ДАВУУ ТАЛ, ОЛОЛТ АМЖИЛТ
Мянганы замын бүтээн байгуулагч.
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа ”Мянганы зам” төслийн хүрээнд Монгол Улсыг Азийн авто замын сүлжээнд холбох босоо тэнхлэгийн гол замд хамаарах Ховд аймгийн Мянгад сумаас Баян-Өлгий аймгийн Толбо сум чиглэлийн Хонгио голын 45.8 у/м төмөр бетон гүүр, Ховд аймгийн Мянгад сумаас Баян-Өлгий аймгийн Толбо сум чиглэлийн Хашаатын хөтлийн 11 км сайжруулсан замыг барьж байгуулан, Мянганы замын бүтээн босголтод оролцож байсан бол мөн уг төслийн хүрээнд баруун бүсэд баригдсан анхны хатуу хучилттай авто зам болох Баян-Өлгий аймгийн Өлгий-Цагааннуур чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулан ашиглалтад оруулсан.
Экологийн түнш байгууллага.
Зам барилгын ажлыг хийж дуусах бүрдээ ашигласан карьерыг хэвийн байдалд нь оруулж нөхөн сэргээх ажлыг тогтмол хийж, элс хайрга ашигласны нөхөн төлбөрийг тухай бүрт нь төлдөг нь орон нутгийн төсвийн орлогоор дамжин байгаль экологийг нөхөн сэргээхэд зарцуулагдаж байдаг. Нөгөө талаар авто замыг барьж байгуулснаар хэдэн арван салаа зам үгүй болж, зөвхөн ганц замаар хөдөлгөөн үргэлжилж байгаа нь цөлжилт, хөрсний эвдрэл, элсний нүүдлийг багасгахад маш их ач холбогдолтой.
ISO 9001: 2008болон OHSAS 18001:2007
“Алтайн зам” ХК нь чанарын удирдлагын тогтолцоо болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч замын компани болж, 2012 оны 11 сард гэрчилгээгээ гардан авсан юм.
Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ба 22 дахь удаагийн шалгаруулалтаар Нью Прогресс Г...
ХОВД АЙМАГТ 300 МЯНГАН МОДНЫ СУУЛГАЦ ТАРЬЖ, УСАЛГААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДЖЭЭ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нью прогре...
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф....
“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус чу...
© 2023 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.