Нийгмийн хариуцлага
Улсын их баяр наадам, тэмдэглэлт ой

    Казахын Хөгжлийн Холбооноос зохион байгуулсан Бүргэдийн баяр, Улсын их баяр наадам, Ховд аймгийн Даншиг их наадам, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ой, Эрчим хүчний газраас зохион байгуулсан Эрчим хүчний ажиллагсдын өдөрт зориулсан Бэсрэг наадмуудыг ивээн тэтгэж, “Мартын 8”-г тохиолдуулан Ховд аймгийн сум бүрт эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээгээ зохион байгуулахад нь соёлын төв тус бүрт дэмжлэг үзүүлэв.

2013-02-26 16:33:03 Дэлгэрэнгүй
Эх үрсийн болон ихрүүдийн баяр

    Тус группын харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг Алтай трест, Алтайн зам компаниудын төв нь Ховд аймагт байрладаг бөгөөд эх үрсийн баяраар аймгийн төвөөр явж хүүхдүүдэд баярын бэлэг тарааж, олон улсын ихрүүдийн  өдрийг тохиолдуулан Ховд аймгийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран “Ижил заяа-Ихэр заяа” ихрүүдийн баярын ивээн тэтгэгчээр оролцож зохион байгуулав. Аймгийн төв болон сумдаас 73 ихэр буюу 147 хүн  оролцсон юм.

2013-02-26 12:09:38 Дэлгэрэнгүй
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт