Нийгмийн хариуцлага
Нью Прогресс Групп нь Баян Намсрай бүтээх гэгээн үйлсэд хандив өргөжээ

Үндэсний өв соёлоо сэргээх, ард олныхоо сүсэг бишрэлийг дэмжих зорилгоор “Оюуны хөгжлийн гэрэлт үйл” нийгэмлэгээс Баян Намсрай бүтээх ажлыг санаачлан 150-200 бизнесийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү үйлсэд Нью Прогресс Групп гар бие оролцон дэмжлэг үзүүлж 1500,000 төгрөгийн хандив өргөжээ.

2014-01-07 13:31:09 Дэлгэрэнгүй
Төрийн бус байгууллага, сүм хийдэд

    Нисэх загварын НАСА нийгэмлэг, Улаанбаатар хотын Гунгаачойлин хийдийн буян номын ажил, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-г ивээн тэтгэж, Дөргөн сумын хэрэгцээнд тулгуурлан 0.4кВ-ын шугам татаж цахилгаанаар хангах ажилд нь зориулж дэмжлэг үзүүлэв.

2013-02-26 12:34:50 Дэлгэрэнгүй
“Өөрсдөө бүтээж, бусдад үлгэрлэе” хөтөлбөр

    Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй айл өрх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг буруулах, шинээр ажлын байр бий болгох үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор Нью прогресс групп нь “Өөрсдөө бүтээж, бусдад үлгэрлэе” хөтөлбөрийг санаачлан Ховд аймгийн Жаргалант, Дөргөн, Манхан зэрэг сумуудад гоймонгийн цех, нарийн боовны цех, эсгий эдлэл цехийн үйл ажиллагааг хүүгүйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүллээ. Үүний үр дүнд 12 хүнийг ажлын байраар хангаж, 5 өрхийн амьжиргааг дээшлүүлж байнгын орлоготой болгосон. Мөн жимсний аж ахуй эрхлэгч Б. Сайнбаярт мөнгөн тусламж үзүүлэв.

2013-02-26 12:27:37 Дэлгэрэнгүй
Нью Прогресс группын дэргэдэх "Сандаг сан"

    Нью прогресс группын дэргэдэх “САНДАГ САН”-аас Манхан сумын хүүхдийн цэцэрлэг болон  Жаргалант сумын 1-р цэцэрлэгт тус бүр 30 ширхэг хүүхдийн хөнжил бэлэглэж, сургуулийн биеийн тамирын хичээл, бөхийн секцэнд ашиглагдах 14ш матрассыг сургуулиудад өгсөн.

2013-02-26 12:13:44 Дэлгэрэнгүй
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт