Нийгмийн хариуцлага
Нийгмийн эмзэг бүлэгт

    Жил бүр уламжлал болгон Эх үрсийн баяраар Нийслэлийн СХД-ийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүдэд зориулж баярын арга хэмжээ зохион байгуулж, баярын бэлэг тараах үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд СХД-т амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүд, асран халамжлагчгүй өндөр настнууд, өнчин хүүхдүүд, тахир дутуу иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийн иргэд бүхий 220 өрх айл, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 60 өвчтөн, 20 асрагч сувилагчийг хамруулан, гарын бэлэг, гурил, будаа, түлээ нүүрс тарааж, бурхны ном хуруулсан “Сэтгэлийн өглөг” хэмээх буяны ажиллагааг зохион байгуулав.

    Мөн хичээл сургуулийнхаа хажуугаар зах дээр ажиллаж өндөр настай эмээ, өвчтэй ээж, бяцхан дүү нараа тэжээж буй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61-р сургуулийн сурагч хүүд бүтэн жил хэрэглэх гурил будааг нь бэлтгэн өгч, буцалтгүй тусламж үзүүлэв. Ховд аймаг байгуулагдсны 80 жилийн ойг тохиолдуулан өрх толгойлсон, олон хүүхэдтэй 80 аав, 80 ээжид хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, жил бүр уламжлагдан ирсэн Сар шинийн баяраар хараагүй 50 иргэдэд сар шинийн бэлэг гардуулав.

2013-02-26 12:04:03
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт