Группын тухай
Ховд аймгийн Зэрэг суманд багуудын Цахилгаан Дамжуулах Шугамын Ажил

Ховдын Өргөө ХХК нь Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгаар аймгийнхаа Зэрэг сумын Гүвээ, Бургасан, Хөндлөн, Бураа эхэн багийн 15 кВ/0,4 Кв цахилгаан дамжуулах агаарын сүлжээ, 15 Кв/0,4 Кв дэд станцын угсралтын ажлыг 2014 оны 6-р сарын 27-ны өдөр эхэлж, 2015 оны 6-р сарын 20-ны өдөр ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Угсралтын ажилд одоогоор 20 ажилтан ажиллаж байгаа бөгөөд явц 70%-тай байна.  

Эхэлсэн хугацаа: 2014.06.27

Дуусах хугацаа: 2015.06.20

2014-12-08 10:09:30 Дэлгэрэнгүй
Ховд аймгийн Жаргалант суманд 120 айлын орон сууцны ажил

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих зорилт тусгагдсан. Тус хөтөлбөрийн дагуу Ховд аймагт баригдах 60 айлын 6 давхар 2 орон сууцны ажлыг Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр 2014 оны 8-рг сарын 10-ны өдрөөс эхлүүлж амжилтай гүйцэтгэж байна.

Эхэлсэн хугацаа: 2014.08.10

Дуусах хугацаа: 2015.06.30

2014-12-08 09:54:32 Дэлгэрэнгүй
Ховд аймгийн Үенч суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил

Ховдын Өргөө ХХК-н  2014 оны 10-р сарын 17-ны өдрөөс эхлэн Боловсрол,  шинжлэх ухааны яамны санхүүжилтээр 2,018,625,903 төгрөгний төсөвт өртөгтөй 2 давхар 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг Ховд аймгийн Үенч суманд эхлүүлж бодит гүйцэтгэл  45% явагдаж байна.

Эхэлсэн хугацаа: 2014.10.17

Дуусгах хугацаа: 2015.10.01

2014-12-08 09:47:55 Дэлгэрэнгүй
Баруун бүсийн авто замчдын ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.

Монгол Улсад автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойнхүрээнд "Баруун бүсийн автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн2014 оны 10-р сарын 20-нд Ховд аймагт болж өнгөрлөө.

2014-11-25 19:28:06 Дэлгэрэнгүй
Алтайн зам ХК-ийн хамт олон зам тээврийн салбарын шагналаар шагнууллаа

Монгол Улсад авто замын салбар үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн жил,  Монголын авто замчдын баярын өдрөөр манай хамт олноос дараах нэр бүхий ажилтнууд маань Зам тээврийн салбарын шагналаар шагнагдлаа.

2014-11-25 19:18:53 Дэлгэрэнгүй
Алтайн Зам ХК Ховд аймгийн Зэрэг суман дахь замын ажлаа амжилттай дуусгалаа

Алтайн Зам ХК-ийн “Ховд 100” төслийн хамт олон маань Ховд аймгийн Зэрэг сумын төв дэхь 3,1 километр замын ажлыг амжилттай дуусган улсын комиссд онц дүнтэй хүлээлгэн өглөө

2014-11-25 17:21:24 Дэлгэрэнгүй
Алтай Трест ХХК нь Хөшигийн хөндийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангалаа

Эрчим хүчний барилга угсралтын салбарт тэргүүлэгч "Алтай Трест" ХХК нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал баригдахаар бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа төсөл арга хэмжээны хүрээнд Хөшигтийн хөндийн 84 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 МВА хүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг дуусгаж Эрчим Хүчний Яаманд хүлээлгэн өглөө

2014-02-04 14:04:55 Дэлгэрэнгүй
Алтайн Зам ХК нь төслийн ажлаа амжилттай дуусгалаа

Алтайн Зам ХК-ийн хамт олон Ховд аймгийн Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын ажлыг амжилттай дуусган хүлээлгэн өглөө.

2014-01-07 13:20:09 Дэлгэрэнгүй
Алтайн Зам ХК нь 2 дахь жилдээ Чанарын болон ХАБЭА-н гэрчилгээг гардан авлаа

Алтайн Зам ХК нь 2 дахь жилдээ Чанарын болон ХАБЭА-н гэрчилгээг гардан авлаа.

2014-01-07 13:07:04 Дэлгэрэнгүй
"Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” өргөтгөсөн худалдаа

Хөрш зэргэлдээ байрлаж буй компаниудын нийт ажилчдыг хамруулан өөрт илүүдсэн ашиглахгүй байгаа бусдад хэрэгцээтэй байх эд зүйл, бараагаа худалдан борлуулах, солилцох зэргээр оролцогч хүн бүр орлого олох нөхцлийг бүрдүүлэх, компаниуд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, цаашид компаниудын ажилтнууд танил найзууд болж бие биенээ дэмжин ажиллахад уриалах зорилгоор 2013 оны 11-р сарын 15-ны өдөр “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа.

2014-01-07 12:20:39 Дэлгэрэнгүй
JOB FAIR 2013

Хилийн чанадад мэргэжил эзэмшсэн төгсөгч залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татах зорилгоор "Гадаадад төгсөгч залуучуудын хөдөлмөрийн яармаг“ арга хэмжээг Монгол Германы Гүүр-с уламжлал болгон 6 дахь удаагаа 2013/09/17-18-ны хооронд BLUE MON төвд амжилттай зохион байгууллаа.

2014-01-07 12:12:11 Дэлгэрэнгүй
Oracle компанийн GOLD PARTNER боллоо

Нью Прогресс Группын охин компани “Эй Ти Инженеринг” ХХKнь Oracle компанийн GOLD PARTNER боллоо. Энэхүү эрхийг авснаар тус компани нь төслийн менежментийн Primavera багц программыг борлуулах албан ёсны эрхтэй болж байгаа юм.

2014-01-07 12:06:58 Дэлгэрэнгүй
"Алтайн зам" ХК татварын албаны дээд шагнал хөх дэвтэр батламжаар шагнууллаа

"Алтайн зам" ХК татварын албаны дээд шагнал хөх дэвтэр батламжаар шагнууллаа.

2014-01-07 11:57:46 Дэлгэрэнгүй
“Алтай Трест” ХХК нь “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон” цол хүртэв

“Алтай Трест” ХХК-ийн 20 жилийн ойн босгон дээр нийт ард иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулж, тэнцвэртэй амьдрах нийгмийн баталгааг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн даатгалын салбарын цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг үнэлэн, төрөөс нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн оюу” нийгэмлэгийн дээд шагнал “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон” цол хүртээв.

2014-01-07 11:49:12 Дэлгэрэнгүй
Нью Прогресс группын хүндэт дэвтэрт өргөмжлөх ёслол

Компаний их бүтээн байгуулалтанд түүхэн гавьяа байгуулан олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилчдынхаа алдар гавъяаг батжуулан, хүндэтгэлтэйгээр бичин үлдээж, ирээдүй хойч үе, залуу ажилчдад үлгэр дуурайлал болгон алдаршуулах зорилгоор Нью Прогресс группын алдартнуудыг хүндэт дэвтрэт өргөмжлөх ёслолыг зохион байгууллаа.

2014-01-07 11:45:59 Дэлгэрэнгүй
"Energy Mongolia 2013" үзэсгэлэнд амжилттай оролцлоо

2013.05.24-26-ны өдрүүдэд болсон "Energy Mongolia 2013" үзэсгэлэнд Нью Прогресс группын охин компаниуд болох "Нью Прогресс" ХХК, "Алтай Трест" ХХК-иуд амжилттай оролцлоо.

2014-01-07 11:20:45 Дэлгэрэнгүй
Ховдын Өргөө ХХК "ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа

        Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр"-г угтаж жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулдаг "Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрлөг" Ховд аймагт зохион байгуулагдаж  "Ховдын Өргөө" ХХК-ний  төлөөлөл амжилтай оролцож "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа.

2013-04-17 16:38:19 Дэлгэрэнгүй
Нью Прогресс Групп ТОП 150-д дахин шалгарлаа

МУЗГ, МҮХАҮТхамтран жил бүр зохион байгуулдаг 2012 оны “ТОП 150 аж ахуйн нэгж”-ийн 33-т“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” ХХК, 118-д “АЛТАЙ ТРЕСТ” ХХКшалгарлаа.

2013-04-17 16:04:35 Дэлгэрэнгүй
Нью прогресс групп нь ахмадаа хүндэтгэж, уламжлалаа дээдэлдэг байгууллага

      Нью Прогрессчууд бид жил бүрийн 10 сарын 1-нд  ”Ахмадын баяр”-аар Нью прогресс группын төлөө эрдэм мэдлэгээ зориулж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, өнгөрсөн одоогийн алтан хэлхээ болж буй ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлж, тэдэнтэйгээ нэг өдрийг халуун яриа өрнүүлэн дуу хуур, идээ будаа, дурсамж дүүрэн өнгөрөөдөг.

2013-02-21 17:39:10 Дэлгэрэнгүй
“Алтайн зам” ХК нь ОУ-ын стандартуудыг нэвтрүүлсэн авто замын салбарын анхдагч компани боллоо

    "Алтайн зам" ХК-ийн хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлээр чанарын удирдлагын тогтолцооISO 9001:2008, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооOHSAS 18001:2007 олон улсынстандартуудын шаардлагын дагуу үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласнаар 2012 оны 10 дугаар сард гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээрээ “Алтайн зам” ХК нь ОУ-ын чанарын стандартуудыг нэвтрүүлсэн авто замын салбарын анхдагч компани болж байгаа юм.

      “Алтайн Зам” ХК-ийн хамт олон стандартуудын дагуу юу сурч, юу бүтээснээ тайлагнах зорилгоор  СТАНДАРТ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ-ийг 2012 оны 11-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

2013-02-21 17:32:44 Дэлгэрэнгүй
“Ховдын өргөө” ХХК-ийн хамт олон шилжин явах цомын эзэн болов

        Ховдын Өргөө ХХК Ховд аймгийн дэд бүтцийн болон барилгын салбарынхны дунд зохион байгуулагдсан  “СПОРТ НААДАМ 2012” Тэмцээнд тэргүүлж, шилжин явах ЦОМЫН эзэн болов.

2013-02-21 17:19:43 Дэлгэрэнгүй
“Ховдын Өргөө” ХХК гранпри шагналын эзэн боллоо

      Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-с жил бүр зохион байгуулдаг “Топ 150 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтанд Нью Прогресс групп тогтмол шалгарч байгаа. 2012 оны шилдэг аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээнд Ховд аймгаас анх удаа “Ховдын өргөө” ХХК тодорч, гранпри шагналын эзэн болсон бөгөөд тус компаний орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ховд аймгийн ХАҮТ-с “Хүндэт меркури” өргөмжлөл хадгалуулав.

2013-02-20 08:32:57 Дэлгэрэнгүй
Нью прогресс групп 2012 оны шилдгүүдээ тодруулж, энхрий бяцхан үрсийнхээ хүслийг биелүүллээ

    Цасан цагаан гоёлоо өмссөн өвлийн улирлыг шинэ жилийн баяргүйгээр төсөөлөхийн аргагүй. Нью прогрессчүүд биднээс 2012 оны шилдгүүдээр Д. Гантөмөр /шилдэг инженер/, И. Эрдэнэ /шилдэг менежер/, Э. Өнөрсайхан /шилдэг санхүүч/, Р. Эрдэнэбат /шилдэг замчин/, К. Хурмитбэк /шилдэг монтёр/, Я. Даваадорж /шилдэг барилгачин/, Б. Бямбаахүү /шилдэг үйлдвэрлэлийн ажилтан/, Ц. Галаа /шилдэг механизмчин/, С. Пүрэвдорж /шилдэг тээвэрчин/, Б. Батзаяа, П. Баярбаатар /шилдэг ажилтан/ нар тодров. Мөн энхрий бяцхан үрсийнхээ хүслийг биелүүлж, баяр дээр нь баяр нэмэн өвлийн өвгөн аав цасан охиноо дагуулан шилдэг ажилчдынхаа гэрт зочиллоо.

2013-02-20 07:57:40 Дэлгэрэнгүй
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт