Ажлын байр
Хүний нөөцийн бодлого

        Нью прогрессгруппын бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болох хүний нөөцийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх стратеги нь бидний анхаарлаа хандуулдаг чухал асуудал юм. Бид хөгжигч хүний нөөцөд тулгуурлан, бодит бүтээн байгуулалтын өсөлтөөр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэгч байх гэсэн эрхэм зорилгын хүрээнд ажилладаг.  

БИД:

·         Ажилтнууддаа өндөр итгэл хүлээлгэн, тэдний нэр төрийг эрхэмлэн хүндэтгэдэг

·         Хүнлэг ёсонд тулгуурласан эрх тэгш шударга харилцааг эрхэмлэдэг

·         Байгууллага, хамт олноо хүндэтгэсэн, хийж бүтээхийн төлөөх тэмүүлэл, чин сэтгэлийг үнэлдэг

АЖИЛТНУУДЫНХАА ХҮСЭЛ ЗОРИГИЙГ БИД ДЭМЖИН АЖИЛЛАДАГ:

·         Хөгжигч хүн байх

·         Өсөн дэвших, өөрийгөө нээх

·         Эрч хүчтэй шинэлэг санаачлагыг эрэлхийлэх

·         Үлгэр дууриал үзүүлсэн манлайлагч, шилдэг нь байх

БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСНААР ТАНД ДАРААХ БОЛОМЖУУД НЭЭГДЭНЭ:

·         Урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй нэр хүндтэй компаний нэгэн хэсэг

          болж, найдвартай ажлын байраар хангагдах

·         Бизнесийн олон салбарт өөрийн сонголтоор ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх

                ·         Харилцааны хүрээгээ тэлэх

                ·         Нийгэмд эзлэх байр сууриа баталгаажуулах

Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхнийг бид өөрийн багт хүлээн авахдаа баяртай байх болно.

2013-03-05 03:11:20
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт