Бизнесийн салбар
"Нью Минерал" ХХК

ТАНИЛЦУУЛГА

    “Нью минерал” ХХК нь 2011 оноос Ховд аймагт авто замын түүхий эд, эрдэс нунтаг үйлдвэрлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш “Алтайн зам” ХК-ийн харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2012 онд бие даасан компани болж компанийнхаа тоног төхөөрөмж техник хэрэгсэл машин механизмын бааз суурийг өргөтгөн, оновчтой менежментээр ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  •         Асфальт болон хайрган хучилттай замын эрдэс нунтаг үйлдвэрлэх
  •         Цементний үндсэн түүхий эдийг үйлдвэрлэх

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС

    Mанай хамт олон 2011 онд 700 тн эрдэс нунтаг, 2012 онд Ховд аймгийн Манхан-Дарви чиглэлийн хатуу хучилттай 100.06 км замын 6000тн асфальтийн хольц эрдэс нунтгийг чанарын өндөр түвшинд үйлвэрлэж цаг хугацаанд нь бэлтгэн нийлүүллээ. Мөн 100 тн даацтай электрон пүү хийсэн.

 

ДАВУУ ТАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

    Тус компани нь байнгын орон тооны 24  ажилтан албан хаагчтай бөгөөд нийт ажилчдын 20% нь салбартаа 5-аас дээш жилийн туршлагатай ажилчид байдаг. Жилдээ 12.000 тн буюу 300 км хатуу хучилттай зам барихад хэрэглэгдэх асфальтийн хольц, эрдэс нунтгийг үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан мэргэжлийн боловсон хүчинтэй баруун бүс нутагтаа хамгийн анхдагч компани нь юм.

2013-02-26 09:37:23
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт