Группын тухай
Нью Прогресс Групп ТОП 150-д дахин шалгарлаа

        МУЗГ, МҮХАҮТхамтран жил бүр зохион байгуулдаг 2012 оны “ТОП 150 аж ахуйн нэгж”-ийн 33-т“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” ХХК, 118-д “АЛТАЙ ТРЕСТ” ХХКшалгарлаа. Энэхүү шалгаруулалтыг явуулахдаа аж ахуй нэгжүүдийн амжилт бүтээл, тогтвортой үйл ажиллагаа, татвар төлөлт, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг харгалзан үздэг уламжлалтай билээ.

        Энэ жилийн шалгаруулалтын хувьдаж ахуйн нэгжүүдийн компаний нийгмийн хариуцлага, авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаа,  инноваци, дэвшилтэттехниктехнологи нэвтрүүлэхчиглэлээр хийсэн ажлуудын үр дүнг гол шалгуур болгосон байна.

        НЬЮ ПРОГРЕССГРУППЫНхувьд өнгөрсөн 2012 онд нийт 9 орчим тэрбумтөгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, 290-ээд ажлын байр шинээр бий болгожээ.

        Түүнчлэн инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр “ISO 9001:2008Чанарын удирдлагын тонтолцоо, OHSAS18001:2007 ХАБЭА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог” үйл ажиллагаандаа нэвтрүүлж, авто замын лабораторын багаж үйлдвэрлэлийн дэлхийн топ брэнд Controls группын багаж тоног төхөөрөмж болон цагт 10 тн эрдэс үйлдвэрлэх хүчин чадалтай эрдэс үйлдвэрлэх технологи нэвтрүүлж, MNS стандартын шаардлага хангасан бүрэн угаагдсан элс,100 хувь бутлагдсан дайргыг бетон зуурмагтаа хэрэглэн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг өндөр түвшинд хүргэсэн бөгөөд өндөр хүчин чадал бүхий кольцооны үйлдвэр ашиглалтанд оруулсан.

        Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс 50 орчим сая төгрөгийг зарцуулж, хөнгөлөлттэй орон сууцаар хангах, ахмад ажилтнууддаа анхаарал халамж тавих, үндэсний өв уламжлалаа хадгалах уламжлалт арга хэмжээнүүдийг ёслол төгөлдөр тэмдэглэн сурталчлах  зэрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, нийгмийн эмзэг бүлэг, боловсрол эрүүл мэндийн салбарыг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах зэрэг бодитойивээн тэтгэлгүүдийг Нью Прогресс группын дэргэдэх САНДАГ САНгаас зохион байгуулжээ.

2013-04-17 16:04:35
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт