Нийгмийн хариуцлага
Талийгаач Д. Бум-Эрдэнийн гэр бүлд Нью Прогресс Группын зүгээс 4 сая гаран төгрөгийн хандив үзүүлжээ

    Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг, Хайлаастын гудамжинд амьдардаг нэг гэрийн 20-50 насны зургаан хүн гэртээ амарч байхад гэртэй нь галдсан аймшигт хэрэг 2013.03.19-ний өдрийн 04.00 цагийн үед гарсныг хэн хүнгүй мэдэж байгаа байх.

    Тус хэргийн хохирогч 25 настай талийгаач “Нью Прогресс групп”-ын охин компани болох “Алтайн зам” ХК-д геодезийн инженерээр ажилладаг байсан бөгөөд хэрэг гарснаас хойших бүх хугацаанд талийгаач болон түүний гэр бүлийнхнийг “Нью Прогресс Групп”, “Алтайн Зам” ХК-ний ажилчид байнга эргэж тойрч, хэрэгтэй эм тариа, сэтгэл зүйн туслалцааг үзүүлж байсны дээр тус группын бүх ажилчдын нэг өдрийн цалин болон сэтгэлийн хандиваас бүрдсэн 4 сая гаран төгрөгний буцалтгүй тусламжийг үзүүлж байжээ.

    "Талийгаач Д. Бум-Эрдэнэ нь хариуцсан ажилдаа өөриймсөг, чадварлаг, хариуцлагатай ажилладаг нэгэн байсан бөгөөд түүний нүдэнд дулаахан төрх, ухаалаг яриа, ажилч хичээнгүй даруу төлөв, нөхөрсөг зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэж, эрхэм алдар, өөдрөг гэгээн хүсэл мөрөөдлийг  нь сайн сайхнаар дурсан  явах болно” гэж ажлын хамт олон, журмын нөхдөөс нь гүн эмгэнэл илэрхийлэв.

2013-04-18 14:40:48
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт