Нийгмийн хариуцлага
Ариунсайханд үзүүлсэн сэтгэлийн хандив

    Энхболд овогтой Ариунсайхан нь 1991.03.09-нд Ховд аймагт төрсөн. Тэрээр элэгний цирроз хэмээх хүнд өвчин тусч, элэг нэгт ахан дүүс монгол түмнээсээ халуун сэтгэлийн тусламж хүсчээ. Түүний хувьд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд энэ хагалгаа нь  70 сая төгрөгийн үнэтэй юм байна.

    Тавхан настай байхдаа ээжээсээ хагацаж, 8 настайдаа аавыгаа алдан хорвоогийн хатуу хүтүүд нухлагдан яваа залууд тусламжийн гараа сунган Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс "Амьдрал хайрла" тоглолтыг зохион байгуулсан билээ.

   2013.04.26-ны Баасан гаригийн 19.00 цагт UB PALACE-ийн их танхимд болсон уг тоглолтонд Нью Прогресс группын ажилчид ч бас өөрсдийн хандиваа өргөж, хамт олноороо хүрэлцэн очсон бөгөөд түүнийг дэмжиж ирсэн бүх хүмүүсийн халуун сэтгэлээр Ариунсайхан маань удахгүй эдгэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

2013-04-29 12:01:21
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт