Группын тухай
Алтайн Зам ХК нь төслийн ажлаа амжилттай дуусгалаа

     Монгол Улсад “Мянганы зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам барилгын Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг Алтайн зам ХК нь амжилттай гүйцэтгэж, 2013/12/08 ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өглөө.

     Авто замын нээлтийн ёслолын ажиллагаанд Зам тээврийн Дэд сайд Х. Ержан, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р. Онон, Зам тээврийн яамны харьяа Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн захирал Р. Отгонбаатар, Ховд аймгийн Засаг даргын орлогч М. Амарсанаа, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б. Баярсайхан, Манхан сумын Засаг дарга С. Гантөмөр, Манхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П. Пүрэвдаш, Нью Прогресс группын Ерөнхийлөгч С. Балжинням, Алтайн зам ХК-ийн Дэд захирал Б. Энхбат, Төслийн удирдагч Н. Баяраа нар ороцлоо.

     Авто зам барилга угсралтын салбарт анхны гэх олон амжилтын эзэд болсон тус компанийн хамт олон нь өөрсдийн санаачлагаар 100 км авто замыг өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барьж дуусгасан нь Монгол Улсдаа анхных болж байгаагаараа онцлог юм. Тус төсөл нь зөвхөн дотоодын мэргэшсэн хүний нөөц болох 300 гаруй инженер техникийн болон туслах ажилчин, 100 гаруй машин механизмын хүчин чадалтайгаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгалаа.  

     Орон нутгийн газрын гадаргаас хамаарч 230 гаруй цэг дээр бороо, цас үерийн уснаас хамгаалсан төмөр бетон хоолойнууд мөн 3 цэг дээр 19,1 диаметр төмөр бетон гүүрийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд мөн орон нутгийн иргэдийн амьжиргаа залгуулах болон нүүдлийн 9 цэг дээр  уулзвар гарцууд хийгдсэн.

     Тус замын хучилтын хийц нь 20 см, хөлдөлтөөс хамгаалах үе, 35 см зузаантай 2 үе буталсан чулуун суурь, 8 м өргөн зорчих хэсэгтэй, 5 см зузаантай асфальтбетон хучилттайгаар хийгдсэн юм.

2014-01-07 13:20:09
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт