Группын тухай
Алтай Трест ХХК нь Хөшигийн хөндийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангалаа

    Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал барих бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 84 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 мВт хүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг Нью Прогресс Группын охин компани “Алтай Трест” ХХК  шинээр хийж гүйцэтгэлээ.

    Уг төсөл арга хэмжээний хүрээнд Налайхаас Хөшигийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, Сонгиноос Хөшиг чиглэлд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16мВт чадалтай Хөшигт дэд станцийг шинээр барьж, 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг дэд станцыг хүлээн авах ажилд ЭХ-ны дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар, Төв аймгийн Засаг дарга Н.Баярбат Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

    Уг шугам ашиглалтад орсноор Хөшигийн хөндийд ирээдүйд босох 100 мянган хүн амтай дагуул хотын оршин суугчид цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах боломжтой болохын зэрэгцээ одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Тойрог-110 төслийн гадуур дахин тойрог үүсгэж Налайхаас шинээр баригдах Сонгино дэд станцтай холбогдож Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах боломжийг үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил болжээ.

   

  

2014-02-04 14:04:55
Харилцах хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо,
Нью прогресс группын байр,
Улаанбаатар - 37, Ш / х -186

Утас: 976-70172238
Факс: 976-70172251

Цахим шуудан: info@newprogressgroup.mn

Веб хуудас: www.newprogressgroup.mn
Санал хүсэлт