Эх орныхоо тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж буй нийт цэрэг дайчид, офицер, ахлагч нар болон эрчүүд Та бүхэнд Монгол цэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Үндэсний бүтээн байгуулагч “Ньюпрогресс групп” нь 6 салбар, 12 охин компанийн хүрээнд 1,200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олны 76 хувийг эрэгтэй ажилтнууд бүрдүүлж, уул уурхай, барилга угсралт, хүнд машин механизмын салбарт ур чадвар, хичээл зүтгэл, хариуцлагаараа улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Бүтээн байгуулалт, тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн салбарт мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй нийт эрчүүддээ  талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе. Үндэсний бүтээн байгуулагч Ньюпрогресс групп

© 2026. Нью прогресс групп. All rights reserved.