Анкетын сонгон шалгаруулалт- /Тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэг, туршлагыг ажил горилогчийн анкетын мэдээлэлд үндэслэн хийх тул та анкетаа бүрэн гүйцэт бөглөж ирүүлэхийг сануулая./

Суурь чадамжийг тодорхойлох тест- /Энэхүү тест нь G4 болон түүнээс дээш зэрэглэлийн албан тушаалд суурь потенциал оюуны чадамжаар ажил горилогчийн логик сэтгэлгээний хурд, богино хугацаанд мэдээлэл боловсруулан шийдвэр гаргах чадварыг нь тодорхойлно./

Анхан шатны ярилцлага- /Анкетын шалгаруулалтанд тэнцсэн тухайн ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина./

Мэргэжлийн шалгалт- /Ажил горилогчийн ур чадварыг тодорхойлохын тулд сорил, шалгалтаар шаардагдах удирдах болон мэргэжлийн ур чадваруудыг үнэлнэ..

Шийдвэр гаргалт, эцсийн ярилцлагууд- /Ажлын байрны онцлогоос хамааран 1-2 улаагийн ярилцлагад урина./

Ажлын санал тавих- /Тэнцсэн ажил горилогчдод утас, имэйл, уулзалтаар ажлын санал тавьж хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцоно./

© 2021 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.