Андын Харгуй ХХК

2019 оноос  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1-р багийн Зүүн Дөрөө-д 600 га усалгаатай газар тариалангийн талбай эзэмшиж  байна. 2020 онд 1га талбайгаас 25-28 центнер улаан буудай хураан авсан нь зүүн бүсийн тариаланчдаа га-с авах ургацаараа тэргүүлсэн. Манай хамт олон 2021 онд  улаан буудай 300га , овъёос 80га, ногоон тэжээл 195га, вандуй 20га , царгас 5 га талбайд тариалалт хийж тариа будааны ургалт болц сайн  одоо хураалтын ажил эхэлж байна. Цаашид улаан буудайн үр үржүүлгийн газартай болох, талбайн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид агуулахын барилга, будаа буулгах бетон талбай хийж гүйцэтгээд байна.

Цагаан Овоо суманд махны чиглэлийн 5000 үхрийн  эрчимжсэн аж ахуй байгуулахаар ажиллаж байна. Ард иргэддээ болон гадаад зах зээлд стандартын шаардлага хангасан эрүүл, мах өөх нь алагласан, зөөлөн шүүслэг, үйлдвэрийн аргаар бэлтгэж ангилсан, өндөр чанартай мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр стратеги төлөвлөгөө, төсвөө боловсруулж байна.

© 2021 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.