“Вестерн холд” ХХК нь 2008 онд гадаад дотоод худалдаа, иргэний болон үйлдвэрлэлийн барилга угсралт барилгын материалын үйлдвэрлэл явуулах үндсэн чиглэлээр Ховд аймагт байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм материаллаг бааз сууриа бэхжүүлэн шинэчлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсний зэрэгцээ, мэргэжлийн ур чадвар өндөртэй, сэтгэл зүтгэлтэй ажилчдаар хамт олноо бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

“Ховд Эко Цемент” цементийн үйлдвэр Үндсэн түүхий эд болох Шохойт ордын шохойн чулуу, тохируулгын түүхий эд болох шавар, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гөлтгөнө зэрэг түүхий эд материалыг ашиглан орчин үеийн дэвшилтэт техник технологиор РС 42.5, OРС 42.5, РС 52.5 ангиллын өндөр чанарын портланд цемент үйлдвэрийг барьж байгуулахаар ажиллаж байна.

МУ-ын алслагдсан баруун хязгаарт түүхий эд материал тээвэрлэн хүргэх зардал өндөр гардаг нь бүс нутгийн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүмүүст нөлөөлдөг гол хүчин зүйл байдаг. Баруун бүсийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Вестерн Холд” ХХК нь жилдээ 250,000тн сайн чанарын портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий хуурай аргын үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулах төсөл боловсруулан ажиллаж байна.

Бидний төсөл амжилттай хэрэгжсэнээр баруун бүсийн 5 аймгийн цементийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй цаашлаад БНХАУ, ОХУ-ын хил дагуу орших хотуудад бүтээгдэхүүнээ экспортлохын зэрэгцээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа баруун бүсийн цементийн хэрэгцээг хангахад чухал алхам болно гэдгийг үе үеийн Засгийн газар дэмжсээр ирсэнийг энд дурдахад бахархалтай байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

·      “Ховд Эко Цемент” үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч

  • Хөнгөн бетон эдлэл
  • Бетон зуурмаг
  • Төмөр хийц эдлэл
  • Авто замын бродур, явган зам талбай
  • Өндөр, нам хүчдлийн цахилгаан тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт суурилуулалт
  • Барилгын материалын худалдаа
  • 0,4-220 Кв ЦДАШ-н төмөр бетон хийцийн үйлдвэрлэл

БАРИЛГЫН МАТЕРИАЛ

  • Суурийн блок, СБ 5х2,38
  • Ригель СБ
  • Цемент

БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН

  • УКШ, хавтан ЗХГ-4
  • ЦД сувгийн тулгуур шонгийн хөл
  • УСО 2А
  • Замын хашлага 75, 30, 15
  • Алаг хавтан
  • Замын Ф1000 кольцо, Ф1500 кольцо
  • Явган замын өнгөт хавтан

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • 35 кВ-ын 130 км, 15 кВ-ын 350 км, 110 кВ-ын 100 гаруй км ЦДАШ-ын төмөр бетон тулгуур
  • Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын бортгон төмөр бетон тулгуур КШЗ-10-56, КШЗ-12-45 маркийн 10-12 метр урттай тулгуур 600 ширхэг
  • Дөргөний УЦС-аас Мянгад сум хүртэлх 380 квт-ын шугам
  • Ф2А суурийн фундамент 500ш, Ч1А, Ч2А ригель 3000ш ГХНХ59х12, ГХНХ-59х08, ГХНХ32х12 зэрэг хавтангуудын үйлдвэрлэл
  • 2018 оноос эхлэн “Ховд Эко Цемент” төслийг хөгжүүлэн хэрэгжүүлж байна

© 2021 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.