•  

    ТАНИЛЦУУЛГА

    “Нью прогресс” ХХК нь 2000 онд гадаад дотоод худалдаа, иргэний ба үйлдвэрлэлийн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд, 2005 оноос “Нью прогресс” группт харъяалагдан, үйл ажиллагааныхаа цар хүрээг олон чиглэлд өргөжүүлэн тэлж үйлдвэрлэлийнхээ хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байна.

    Манай үйлдвэр нь 2009 онд БНХАУ-аас SICOMAбрэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт-120 м3 өдөрт 1200м3 зуурмагийг үйлдвэрлэн барилгын бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх хүчин чадалтай.

    Бид MNS стандартын шаардлага хангасан, бүрэн угаагдсан түүхий эд материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь сайн чанарын бетон үйлдвэрлэлийн эн тэргүүнд тавигддаг стандартад нийцсэн түүхий эдийг ашиглах шаардлагыг бүрэн хангадаг юм.

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

    •         Эрчим хүчний барилга угсралт
    •         Төмөр бетон хийцийн үйлдвэрлэл
    •         Төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл
    •         Төмөр бетон дэрний үйлдвэрлэл
    •         0.4-220 кВ-ын ЦДАШ-ын төмөр бетон хийцийн үйлдвэрлэл
    •         Барилгын материал үйлдвэрлэл – Бетон зуурмагийн үйлдвэрлэл

    БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

    2003 оноос өмнө төмөр бетон тулгуурыг Монгол улс гадаад орноос импортлон авч хэрэглэдэг байсан бол манай хамт олон дотооддоо үйлдвэрлэх боломж, технологи, арга ажиллагааг дотоод гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран анхлан судалсны үндсэн дээр төмөр бетон тулгуурыг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтойг судлан тогтоосон юм.
    Төмөр бетон тулгуурыг бид дотооддоо үйлдвэрлэх болсноор импортыг орлох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэн Монгол улсын эдийн засаг, Хөдөлмөрийн зах зээлд үнэлж баршгүй их үр өгөөжийг өгсөний дээр Дэд бүтцийн салбарт хөгжлийн цоо шинэ ахиц дэвшлийг авчирсан томоохон үйл явдал болсон билээ

    ТӨМӨР БЕТОН ХИЙЦ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

    Барилга угсралтын үйлдвэрлэлтэйгээ уялдуулан эрчим хүчний барилга угсралтын үндсэн хийц элементүүд болох фундамент, региль зэрэг төмөр бетон хийц эдлэлүүдийг өөрсдийн барилга үйлдвэрлэлийн бааздаа үйлдвэлэж байгаад 2006 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн, хүчин чадлаа нэмэгдүүлснээр 10кв, 15кв, 35кв, 110кв-ийн ЦДАШ-н төмөр болон төмөр бетон тулгуурыг үйлдвэрлэж эхэлсэн. 2003 оноос өмнө төмөр бетон тулгуурыг Монгол улс гаднаас импортоор авч, бүтээн байгуулалтын ажилдаа хэрэглэдэг байсан бөгөөд манай компани нь анх удаа дотооддоо үйлдвэрлэх боломж, технологи арга ажиллагааг дотоод гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран судалсны үндсэн дээр төмөр бетон тулгуурын үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь бүрэн боломжтойн дээр олон талын ач холбогдолтой гэдгийг баталж чадсан юм. Төмөр бетон тулгуурыг өөрсдөө үйлдвэрлэх болсноор импортыг орлох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэлд томоохон ажил болсон төдийгүй салбарын хөгжилд ахиц дэвшлийг авчирсан юм.

    Манай төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэр нь жилдээ 2000м3 хүртэл хэмжээтэй төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэнэ. Үүнд:

    –       35кВ-220кВ ЦДАШ-н төмөр бетон суурь / фундамент/, чагт /Ригель/  6кВ-110кВ ЦДАШ-н төмөр бетон тулгуур

    –       6кВ-220кВ Дэд станцын бетон хийц эдлэлүүд

    БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

    Нью прогресс компани нь Монгол Улсын барилгын салбарын хөгжилд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж ирсэн бөгөөд өнгөрөгч хугацаанд нийтдээ иргэний зориулалттай 20 гаруй барилгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн ашиглалтад өгөөд байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарт өрнөж буй их бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулан ажиллаж, 2008 оны байдлаар 10-110 кВ-ын 700 гаруй км урт ЦДАШ-ыг дэд станцуудыг барьж байгуулах их ажлыг дангаараа болон туслан гүйцэтгэгчийн хамтаар амжилттай хийж гүйцэтгээд байна.

    ШАГНАЛ УРАМШУУЛАЛ  

    ·         Ховд аймгийн ИТХТДарга, Засаг Дарга, Нутгийн зөвлөлөөс Ховд аймагт Галдан бошгот хааны

    ·         гэгээн мэлмий гийж 360 он гэтэлснийг мялаан босгосон гэрэлт хөшөөнд сэтгэл хүндлэлээ

    ·         шингээсэнд талархаж хүндэт өргөмжлөл

    ·         ХУД-ийн 35-р цэцэрлэгээс хүүхдийн төлөө хийсэн бүтээснийг үнэлж хүндэт өргөмжлөл

    ·         МҮХАҮТ-аас Монгол Улсын Найдвартай татвар төлөгч

    ·         Ховд аймгийн ЗДТГ-аас Ховд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж

    ·         хүндэт өргөмжлөл

    ·         УБ хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба, УБХНААСайжруулах 2

    ·         дахьТУА-наас хийж бүтээснийг өндрөөр үнэлж гэрчилгээ

    ДАВУУ ТАЛ

    •         Байгууллагыг оновчтой удирдан чиглүүлэх менежентийн чадварлаг багтай
    •         Бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх арвин туршлагатай
    •         Барилга угсралтын чиглэлээр баялаг туршлага хуримтлуулсан инженер техникийн ажилчдаар
    •         удирдуулсан мэргэшсэн бригадуудтай
    •         Үйлдвэрлэлийн хүчирхэг бааз суурьтай. Төмөр хийц, төмөр бетон хийцийн үйлдвэрүүдтэйгээс
    •         гадна барилга угсралтын ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, бүтээмж өндөртэй 60
    •         гаруй машин механизмтай
    •         Байгууллагын зорилго зорилт, ирээдүйн дүр төрхийг тодорхой болгосон учраас ажилчид
    •         ирээдүйдээ итгэлтэй, сэтгэх хангалуун, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажилладаг
    •         Санхүүгийн чадавхи жил ирэх тутам сайжирч, бэхжиж байгаа
    •         Үндсэн материал түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэхээс гадна байнгын найдвартай харилцагч
    •         байгууллагуудаасаа хямд, баталгаатай нийлүүлэлтээр татан авдаг нь ажлын өөрийн өртгийг
    •         бууруулж, тухайн ажлыг харьцангуй бага зардлаар, чанартай хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж
    •         байдаг

     

© 2021 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.