“Алтай трест” ХХК нь анх 1993 онд  Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын төв, тэдгээрийн ойролцоох сумдыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй холбох, хүчдэлийг өсгөж бууруулах дэд өртөөнүүдийг барьж байгуулах, баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилгоор анхлан байгуулагдсан түүхтэй.   2002 онд  Ньюпрогресс группын харъяанд үйл ажиллагаагаа явуулах болсоноор тус компани нь эрчим хүчний салбарт хуримтлуулсан 28 жилийн баялаг туршлага, хийж гүйцэтгэсэн их ажил, нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт технологи, мэргэжлийн ажиллах хүчин, материаллаг бааз сууриараа салбартаа тэргүүлж, Монгол орныхоо өнцөг булан бүрт эрчим хүч, гэрэл цахилгаан түгээх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Бид жилдээ

  • Жилдээ 650 км урт ЦДАШ барьж байгуулах
  • Жилдээ 20 МВА хүчин чадалтай 25 дэд станц барьж байгуулах
  • Жилдээ 35- 220 кВ-ын 6600  хэрчим төмөр бетон тулгуур
  • Жилдээ 1000 тн  төмөр хийц
  • Жилдээ 1000-1500 тн төмөр бетон эдлэл
  • Жилдээ 10000-15000 м3 хөнгөн бетон эдлэл үйлдвэрлэх

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС

Монгол Улсад анх удаа гадаадын мэргэжилтний туслалцаагүйгээр, өөрийн барилга, үйлдвэрлэлийн бааз, инженер, мэргэжлийн ажилтнууддаа тулгуурлан МУ-ын хилээс Увс аймгийн төв хүртэлх 101 километр урттай төмөр тулгуур бүхий 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах хоёр хэлхээт агаарын шугамыг чанарын өндөр үнэлгээтэй барьж хүлээлгэн өгсөн нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн түүхтэй.

“Алтай трест” ХХК нь 2006 онд эрчим хүчний барилга угсралтын салбарт хийгдсэн нийт бүтээн байгуулалтын ажлын 16%-г хийж гүйцэтгэж байсан бол их бүтээн байгуулалтын жил 2007-2008 онд 14.5%-г дангаараа хийж гүйцэтгэж байсан салбарын манлайлагч юм.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг үүсгэн байгуулах, хамрах хүрээг тэлэхэд хүчин зүтгэж Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын 60 гаруй сумдыг бүсийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг үүсгэн байгуулахад 2670 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 164.05 мВА нийлбэр хүчин чадалтай 70 гаруй дэд өртөөг барьж байгуулсан арвин их туршлагатай. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний барилга угсралтын салбарт ЦДАШ, дэд станцын БУА-дыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, улс орныхоо дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

© 2021 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.