“Булганмах маркет” ХХК-ийн танилцуулга:

“Булганмах маркет” ХХК-нийн мах боловсруулах үйлдвэр нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвийн 4-р хороонд байрладаг.

БММ ХХК үйлдвэр

Булган аймгийн Хутаг-Өндөр сум нь Улаанбаатар хотоос 580км, Эрдэнэт хотоос 200км, аймгийн төвөөс 140км зайтай Хангайн бүсэд Сэлэнгэ мөрний эрэг дээр байрладаг.

Үйлдвэр нь 2га газартай, өөрийн цэвэр усны худагтай, төвийн эрчим хүчний шугаманд холбогдсон бөгөөд Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон 2100 м2 байртай бөгөөд үүнд: Хоногт нэг ээлжээр 100 бод, 500 бог нядлах хүчин чадал бүхий хоёр хос шугамтай мал нядлах цех, малын дотор болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех, ангилах шулах цех, 16-20 тонны багтаамжтай сэврээх камер, -40 градусын температуртай тус бүр нь 20 тонны багтаамжтай гүн хөлдөөх камер, 500 тоннын багтаамжтай -22 хэмийн хөргөлттэй хадгалах агуулах хөргөлтийн системтэй буюу захиргааны барилга, ажилчдын цайны газар, стандарт шаардлагыг хангасан ариун цэврийн өрөө, ажилчдын хувцас солих, усанд орох өрөөнүүдтэй нийт 100 орчим ажиллагсадтайгаар үйлдвэрлэлийн эрүүл ахуй ариун цэврийн шаардлагыг өндөр түвшинд хангасан ариутгалын төхөөрөмж кабин суурилуулсан.

Ариутгалын хэсэг

 

Тус үйлдвэр нь үндсэн 5 цех 1 хэсэгтэй.

  • Мал хүлээн авах сойх хэсэг
  • Мах нядалгааны цех
  • Хөргөлтийн систем бүхий мах загсаах, сэврээх, хөлдөөх цех
  • Мах ангилах боловсруулах цех
  • Дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех
  • Ачилт хадгалалтын хэсэг

Манай үйлдвэр газарзүйн байршилын хувьд Монгол улсын хамгийн олон адуутай Булган аймгийн Сайхан сум /65000 адуутай/, адууны тоогоороо эхний 10-т багтдаг Булган аймгийн Баян-Агт, Могод сумдуудтай залгаа оршдог, үйлдвэрээс 200км-ын радиуст Монгол Улсад малынхаа тоогоор 2 болон 3-р байранд орох Архангай, Хөвсгөл аймгууд байдаг зэрэг давуу талтай бөгөөд мал бэлтгэлийн цөм, өвчингүй эрүүл бүсэд байрладаг.

Мал сүргийн бүтцийн хувьд тус үйлдвэрийн 200км-ын радиуст гурван сая хонь, таван зуун мянган адуу, нэг сая орчим үхэр байршдаг. Мөн цаг агаарын хувьд хур тунадас ихтэй, бэлчээрийн ургамал сайн, газар тариалангийн нэг гол бүс нутаг учраас мал хариулах болон бүх төрлийн фермерийн аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.

Лаборатори

Компанийн мал зүйн лаборатори нь Монгол Улсын хүнсний, хүнсний аюулгүй байдлын тухай болон стандарчилалын талаархи зохих хуулиудыг мөрдлөг болгон компанийн үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд батлагдсан арга, аргачлалын дагуу микробиологийн шинжилгээ хийж, хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал чанарын баталгаат байдалд хяналт тавьж ажилладаг.

© 2021 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.