“Алтайн зам” ХК нь Монгол орны баруун хязгаарт материаллаг бааз, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, машин механизмын бааз суурийг өргөтгөж, дадлага туршлагатай боловсон хүчний нөөцийг улам бэхжүүлэн, оновчтой менежментээр ханган ажиллаж үйлдвэрлэл, бүтээн байгуулалтынхаа хэмжээг жилээс жилд өсгөн нэмэгдүүлж авто замын салбар болон Хөшөөтийн уурхайд хөрс хуулалт, эрдэс баялагийн олборлолт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэргүүлэх байр суурийг эзлэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хөрс хуулалт
  • Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх
  • Хуурай баяжуулах үйлдвэрийн ажил
ISO-9001-2008

Чанарын удирдлагын тогтолцоо

625619

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн удирдлагын тогтолцоо

ISO-45001-2018

Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн анхны замын компани болсон юм.

Одоогоор “Алтайн  зам” ХК нь байнгын  орон тооны 300 гаруй ажилтан, албан хаагчидтай бөгөөд нийт ажилчдын 40% нь салбартаа 5-аас дээш жилийн туршлагатай мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ажилчидтай өдгөө жилдээ 16 сая м3 хөрс хуулах, 7.2 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий 170 гаруй автомашин, техник тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулахыг зэрэгцээ Хөшөөтийн уурхай- Ярантын боомт чиглэлийн 311 км авто замын засвар, арчлалтыг хариуцан ажиллаж байна.

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн Хөшөөт төсөл дээр хөрс хуулалт,нүүрс олборлолтын ажлыг хийж жилдээ 16 сая м3 хөрс хуулалт, 7.2 сая тн нүүрс олборлолт, 7.2 сая тн хуурай баяжуулах үйлдвэрлэлийг хийж гүйцэтгэж байна.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.