Нью прогресс групп компаниудын нийт хамт олны өмнөөс Та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
Нью Прогресс Групп нь 2000 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчид, үйлчлүүлэгчид та бүхний итгэлийг хүндэтгэн, хамтын зүтгэлээр тасралтгүй өсөн дэвжсээр улсынхаа хөгжил дэвшилд хөл нийлүүлэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон хувь нэмрээ оруулан ажиллаж иржээ. Энэхүү 20 гаруй жилийн түүхэн хугацаанд бид бизнесийн ёс зүй, хууль журмыг эрхэмлэн, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, хамтрагч талуудын талархлыг хүлээж ажиллахыг зорин ажиллаж ирсэн юм.
Харин өнөөдөр 1500 гаруй ажилтан, 10 компаниараа дамжуулан эрчим хүч, уул уурхай, авто зам, барилга, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газрын тосны салбарт дэлхийн жишигт нийцсэн чанар, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжил, үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэл тэмүүллээр жигүүрлэн ажиллаж байна.
Цаашид ч бид сайн засаглал, Монгол Улс болон олон улсын хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгууллагынхаа менежментийн системүүдийг илүү боловсронгуй болгон сайжруулж, олон талт үйл ажиллагааг нийгмийн чиг хандлага, цаг үетэйгээ уялдуулан технологийн дэвшилд суурилан хурдтай, шинэлэг, үр бүтээмжтэй арга барилыг эрхэмлэх болно. Мөн Группийн хэмжээнд улсынхаа тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2021 оноос эхлэн нэг сая мод тарих аян эхлүүлсний зэрэгцээ, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл бүрд ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдлийг мэргэжлийн архитектор, инженерүүдийн ур ухаанаар цогцлоон бүтээхийг зорин ажиллаж байна.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж, бидний ололт амжилтыг хамтдаа цогцлоосон нийт хамт олон болоод эрхэм харилцагч, түншүүддээ талархал илэрхийлж, ирээдүйн ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Нью Прогресс групп” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Балжинням

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.