“Алтай Трест” ХХК нь анх 1993 онд Түлш Эрчим Хүчний Яамны /хуучин нэрээр/ тушаалын дагуу Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын төв, тэдгээрийн ойролцоох сумдыг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, хүчдэлийг өсгөж бууруулах дэд өртөөнүүдийг барьж байгуулах, баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилготойгоор улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр байгуулагдсан. 2002 онд  хувийн өмчит ХХК болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулах болсон. Эрчим хүчний барилга угсралтын салбарт 30 гаруй жилийн туршлагатай, хийж гүйцэтгэсэн их ажил, салбарт нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт технологи, мэргэжлийн ажиллах хүчин, материаллаг бааз сууриараа салбартаа  тэргүүлэгч компани болж Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын 60 гаруй сумдыг бүсийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг үүсгэн байгуулахад 3100 гаруй км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 80 гаруй дэд өртөөг барьж байгуулаад байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Монгол Улсад анх удаа гадаадын мэргэжилтний туслалцаагүйгээр, өөрийн барилга, үйлдвэрлэлийн бааз, инженер, мэргэжлийн ажилчдад тулгуурлан төмөр тулгуур бүхий 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах хоёр хэлхээт агаарын шугамыг /МУ-ын хилээс Увс аймгийн төв хүртэлх 101 километр урттай/ барьж, чанарын өндөр үнэлгээтэй хүлээлгэн өгсөн нь тухайн үедээ Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн түүхэнд шинэ хуудасыг эхлүүлсэн түүхтэй.

Одоо хэрэгжиж буй төслүүд 

Дэлхийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил

Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Үенч дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.