“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч-У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд дэмжин 10 сая мод тарихаа батламжласан билээ.

Бид 2023 онд 300 мянган мод тарих зорилт тавин ажиллаж  300 мянган мод тарих зорилтыг давуулан биелүүлэн нийт 150,000,000 төгрөгийн үнэ бүхий 429,662 мод тарьлаа.

  • Сибирь улиас мод 40,721
  • Улиас мод 90,134
  • Хайлаас мод 205,360
  • Бургас мод 28,056
  • Сухай мод 4228
  • Агч мод 61,155
  • Чацаргана мод 8

Бидний тарьсан мод орчин тойрныхоо цөлжилтийг саармагжуулж хүчилтөрөгч нэмэгдүүлэн  ургаж байна.

“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” 10 САЯ МОД ТАРИНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Нью прогресс групп” нэгдэж жишиг мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгацын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхээр дараах ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.

1. Мод үржүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж  2024 онд 1,5-2 сая тарьц, суулгац үржүүлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна.

2. Ойжуулалтын ажилбаруудыг механикжуулж жилд 1 сая ширхэг тарьц суулгацаар ойжуулалт хийх бааз суурийг бий болгоно.

3. Агро ойжуулалтын бодлогыг хэрэгжүүлж ойжуулах талбайн 40 хувь жимсний мод тарьж цөлжилт, элсний нүүдлийг багасгахаас гадна жимсний аж ахуйг байгуулж ойжуулалтаас орон нутгийн иргэд эдийн засгийн үр өгөөжийг хүртсэн тогтвортой хөгжлийг бий болгоно.

4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Ховд аймгийн нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд манлайлан оролцоно.

Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бусад групп компаниуд болон бүх нийтийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.