🇯🇵 Япон Улсын Токио хотноо 2024 оны 3 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “FOODEX JAPAN 2024” олон улсын цогц үзэсгэлэн үргэлжилж байна.

Энд манай улсаас “Макс фүүдБулган мах маркетГазар шимДорнод мах маркетСилк рөүд трейдингСтандарт фүүдТэсо, Дэй чаннелДүүрэн фүүд”, “Монэнзим МедРефлекс компаниудын төлөөлөл оролцож үндэсний бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

“Булган мах маркет” компани нь Японы мах, махан бүтээгдэхүүний томоохон импортлогч худалдааны компанитай хамтран оролцож, улмаар монгол адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг 🇯🇵 японы зах зээлд нийлүүлэх тухай гэрээнд японы талтай гарын үсэг зурж байгуулав.

🇲🇳 Монголын эрүүл бэлчээрт өсгөж үржүүлсэн адууны мах нь цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж ийнхүү японы зах зээлд нийлүүлэгдэхээр боллоо.
Энэхүү гэрээ, хэлцлийг амжилттай болгоход МҮХАТ болон түүний Япон дахь салбар танхим дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласанд талархал илэрхийлье.

Дашрамд дурдахад “Foodex Japan 2024”арга хэмжээнд дэлхийн 70 орчим улс орны 2000, Японы 1000 орчим компани оролцож хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

Монголын бизнес групп “Foodex Japan-2024”-ийн үеэр Японы Ибараки мужийн Намэгата хотын “Намэгата фаамүз бриж” компаниар орж түүхий эд тариалалт, хадгалалт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологи болон борлуулалтын менежментийг аялал жуулчлалын салбартай хэрхэн уялдуулан хөгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын бизнес эрхлэгч нар өөрийн орны түүхий эдийг ашиглан үйлдвэрлэл эрхэлж эцсийн бүтээгдэхүүн болгож улмаар “Made in Japan” шошгоор Дэлхийн зах зээлд нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжтойг ярилцлаа.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.