Нью прогресс группийн охин компани болох Вестерн Холд ХХК-н Ховд эко цемент үйлдвэрийн хамт олон малчдад туслах  “МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” сайн дурын аян өрнүүлж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Энэхүү хандиваар  900 ширхэг пресс өвс, 285 тонн тэжээл авч нэн шаардлагатай хаваржилт хүндэрч байгаа сумд руу тээвэрлэлт хийн хүргүүллээ.

Ховд эко цемент үйлдвэрийн хамт олон жил бүр нийгэмд тустай ажил зохион байгуулсаар ирсэн.Өнгөрсөн жилийн тухайд Ховд аймгийн ерөнхий боловсролын 2-р дугаар сургуулийн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулан өгч байжээ.

Ховд эко цемент үйлдвэр нь Монгол улсын 5 том цементийн үйлдвэрийн нэг бөгөөд хоногт 1200тн цемент, Жилд 250,000тн чулуунцар, 300,000тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид баруун 5 аймаг болон төвийн аймгуудын цементийн хэрэглээг хангахаас гадна цаашид хил залгаа ОХУ, Казакстан улсад бүтээгдэхүүнээ эскпортлохоор ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор баруун аймгуудад цементийн үнэ 54% хүртэл бууран барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, орон сууц худалдан авч буй, авахаар төлөвлөж буй иргэдэд өгөөж нь ирж байна. Мөн үйлдвэр шууд 350 ажлын байр, шууд бусаар 3000 ажлын байр бий болгосноор орон нутгийн малчид, тариаланч, тээвэрчин, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх найдвартай хөшүүрэг болж чадаж байгаа юм.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.