“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” нь ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг сайжруулах, тасралтгүй хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх,📃👩‍💻 ажилтны оролцоо манлайллыг дэмжих зорилгоор 👩‍💼 сургалт хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Мета Түүлс Трейнинг ХХК-тай хамтран СУРГАГЧ БАГШ бэлтгэх хөтөлбөрөө 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж 15 сургагч багш амжилттай төгсөж сертификатаа гардан авлаа. 👏

Эдгээр багш нар маань “Нью Прогресс Групп”-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, бусдыг сургах их үйл хэргийг өрнүүлэх юм.
Tа бүхэнд өндөр амжилт хүсье!

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.