Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ба 22 дахь удаагийн шалгаруулалтаар Нью Прогресс Группийн АЛТАЙН ЗАМ ХК Монгол Улсын ТОП-100 ААН-ээр тодорч өргөмжлөлөө хүлээн авлаа.

Жил болгон уламжлал болгон шалгаруулдаг ТОП-100 ААН-ийг шалгаруулахад МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, хөрөнгийн хэмжээ, ашиг гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг.

Цар тахлын хүндрэлтэй нөхцөл, олон улсын тогтворгүй харилцаа, дайны байдлын нөлөө үргэлжилсээр байгаа ч 2022 онд Алтайн зам ХК нь ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, 14.5 орчим тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын хураамжийг төвлөрүүлж, улс орны эдийн засагт чамгүй түлхэц үзүүлэн ажиллаж байгаа нь ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ТОП байгууллагаар шалгарчээ.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.