Булган мах маркет ХХК нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр байгуулагдсан ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд жилд 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай.

Бид ISO, HALAL, HACCP стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын хэрэглэгчдийг ханган ажиллаж байгаа орон нутагт байрлах анхны үйлдвэр юм.

Үйл ажиллагааны чиглэл

  • Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Мах, махан бүтээгдэхүүний экспорт

Үйлдвэрийн хүчин чадал

  • Жилд 15 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах
  • 1500 тонны багтаамжтай сэрвээх агуулах
  • -40°С-ын температуртай, тус бүр нь 20 тонны багтаамжтай гүн хөлдөөх 2 камер
  • -35°С-ын температуртай 10 тонн бүтээгдэхүүн гүн хөлдөөх камер
  • -22°С-ын температуртай 40 тонн бүтээгдэхүүн хадгалах агуулах

Бүтээгдэхүүнээ экспортлож хамтран ажиллаж байгаа улс орнууд

БНХАУ

Малайз

Хонконг

ОХУ

Иран

Узбекстан

2018 онд: Монгол улсын мэргэжлийн хяналтын ААА  зэрэглэлийн гэрчилгээ авсан.

2019 онд: Германд төвтэй TUV олон улсын компаниар аюулгүй байдлыг хянах HACCP тогтолцоог баталгаажуулсан.

2021 онд – Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2018 стандарт нэвтрүүлсэн.

2022 онд:Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2018 стандарт нэвтрүүлсэн.

2023 онд: Персийн булангийн орнуудын GCO ХАЛАЛ гэрчилгээ авсан.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.