“Эй Жи Жи Эс” ХХК нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр 2018 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж салбартаа тэргүүлэгч, манлайлагч компани болохоор зорьж эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөл нийлүүлэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон ажиллаж байна.

Өнөө цагийн барилгын салбарт бүтээн байгуулалтын төсөл, чанар, хийцээрээ түүчээлж буй “Хан Төгөл” тансаг зэрэглэлийн амины орон сууцны хотхон болон “Green Garden Residence” орон сууцны хотхон зэрэг төслүүдийг барьж байгуулж байна. Уг төслүүд нь европын болон олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн захиалагч айл өрхийн гишүүдийн тав тух, амар амгалан байдал, амьдралын өнөөгийн хэрэгцээ, хэв маягт бүрэн нийцүүлж байна.

Манай компани нь  нэгдсэн менежментийн тогтолцооны стандартууд болох

Чанарын менежментийн тогтолцоо

Байгаль орчны менежментийн тогтолцоо

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэр дор нэвтрүүлсэн.

Ингэснээр Монголдоо нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж буй барилгын анхдагч компани болсон.

Нэгдсэн менежментийн тогтолцооны 3  стандартыг нэвтрүүлснээр салбартаа чанартай төсөл хэрэгжүүлэгч хэмээн тодорхойлогдож, үйлчлүүлэгч, худалдан авагч төдийгүй байгууллагынхаа боловсон хүчний эрүүл орчин, аюулгүй байдлыг хангасан, итгэл даахуйц компани гэдгийг олон улсын түвшинд баталж буй юм.

Өдгөө компани нийт  70 гаруй ажилтан, албан хаагчидтайгаас 70% нь дээд боловсролтой инженер менежерүүд, 30% нь техник мэргэжлийн боловсролтой дадлага туршлагатай ажилтнууд байдаг. Бид ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, техникч, мэргэжилтэй байнгын болон гэрээт ажилтантайгаар нэг зорилго, зорилтын төлөө нэгдсэн эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

Хэрэгжүүлж буй төслүүд

Гэр бүл бүхнээс эрхэм- Хан төгөл хотхон

Гэртээ жаргалтай- Грийн гарден резиденс

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.