Баруун бүсийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Вестерн Холд” ХХК нь 2019 оноос жилдээ 300,000тн сайн чанарын портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий хуурай аргын үйлдвэрийг Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэй барьж, 2023 оны 04-р сарын 21-нд албан ёсоор ашиглалтад орсон. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 350 ажлын байр шинээр бий болж, нийт ажилтнуудын 97 хувийг орон нутгийн иргэд болон ойролцоох аймаг сумдын ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлж байна. Мөн шууд бусаар 3000 гаруй орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж хөгжин дэвших нөхцөлийг бүрдүүлж ханган ажилладаг.

Мөн Ховд эко цементийн үйлдвэр нь  үндэсний хэмжээний MNS стандартыг мөрдөхөөс гадна үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018, Чанарын менежментийн ISO 9001:2015 зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Байгаль орчинд ээлтэй хуурай аргын үйлдвэр

Үйлдвэр нь ногоон үйлдвэрлэлийг дэмжин ажиллах, эко үйлдвэрлэгч болох зорилго тавин ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ус ашиглахгүй бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна. Хуурай аргын бусад цементийн үйлдвэрүүд бороожуулагч буюу өндөр температуртай тоос агуулсан хийг даралтат усан хөшгөөр хөргөдөг. Энэ нь 1тн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 110л ус зарцуулдаг бол Ховд эко цементийн үйлдвэр нь тоос агуулсан хийг даралтат агаараар хөргөдөг тул ус хэрэглэдэггүй давуу талтай юм.

Үйлдвэрийн хүчин чадал 

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.