Нью прогресс групп нь 2000 онд үндэс сууриа тавьж, өнөөдөр 1500 гаруй ажилтан, 8 охин компанитай Монгол улсын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани болон өргөжлөө. Бид иргэний болон үйлдвэрийн барилга угсралт, зам гүүрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, эрдэс нунтаг, барилгын материалын үйлдвэрлэл, бетон хийцийн үйлдвэрлэл, төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээн байгуулалтын ажилд зөвхөн монгол ажилчдаа авч тогтвортой ажлын байраар хангах бодлогыг баримталж ирсэн. Тэр дундаа тухайн орон нутгийн мэргэжил боловсролгүй залуусыг сургалтанд хамруулж эх нутагтаа их бүтээн байгуулалт хийх бололцоог олгодог юм. Тухайлбал бид 2011-2012 онд “1000 ажлын байр” аяныг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд болон бусад орон нутгуудаар амжилттай зохион байгуулж 1000-аад залуусыг шинэ ажлын байраар хангасан.

Мөн бид импортоор оруулж ирдэг байсан төмөр бетон тулгууруудыг Монголд анх удаа үйлдвэрлэн эх орныхоо өнцөг булан бүрт өрнөж буй их бүтээн байгуулалтын ажилд нийлүүлсэн нь дэд бүтцийн салбарын түүхэнд томоохон ахиц дэвшлийг авчирсан. Нью Прогресс Групп нь ийнхүү Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр байна.

Нью прогресс групп нь тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлэн Монгол Улсын нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулах, инновац, дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ээлтэй хот бий болгоход хувь нэмрээ оруулж, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тэмүүлэлтэйгээр ажилладаг.

Нью прогресс группийн харьяа компаниуд нь монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ үнэлэгдэн, жил бүр уламжлал болгон Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ТОП-100 ААН-ийн нэгээр тогтмол шалгарч ирсэн.

Бид 1500 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган, таатай ажиллах орчныг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, зохистой хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байна.

Нью прогресс групп Монгол улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 20 гаруй жил хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, шинэлэг технологи, менежментийн тогтолцоог нэвтрүүлэн Монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан.

Үүний тод жишээ нь Ховд эко цементийн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь бусад цементийн үйлдвэртэй харьцуулахад түлш зарцуулалт 10 хувиар, эрчим хүч зарцуулалт 30 хувиар, ус зарцуулалт 38 хувиар бага бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүй.

Нью прогресс групп нь Ховд аймгийн залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд сургалтын тэтгэлэг олгон, цалинтай дадлага хийлгэж, их сургуулиа төгсөхөд нь ажлын байраар олгодог.

11

Эй Жи Жи Эс ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан төгөл хотхон төсөл нь эрүүл аюулгүй, ая тухтай, амар амгалан орчинд амьдрах, амрах, ажиллах боломжийг бий болгодог.

5

Нью прогресс группийн нийт ажилчдын 30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.