“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд дэмжин мод тарих ажиллагаагаа эхлүүлсэн.

Энэхүү ажлын хүрээнд Эй Жи Жи Эс ХХК-н өөрийн бүтээн байгуулж буй төслийн ойр орчимд үхрийн нүд, бөөрөлзгөнө, хар интоор, хайлаас, монос, голт бор, агч, нарс, шинэс зэрэг 1000 модны тарьц суулгажээ.

Мод тарихын ач холбогдол:

  1. Мод нь агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийн өөртөө шингээдэг.
  2. Дуу чимээг бууруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг.
  3. Усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ зэрэг өндөр ач холбогдолтой

 

10 САЯ МОД ТАРИХ “НЬЮ ПРОГРЕСС ГРУПП”-ЫН АЛСЫН ХАРАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Нью прогресс групп” нэгдэж жишиг мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгацын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхээр дараах ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.

1. Мод үржүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж 2023 онд 300 мянган ширхэг, 2024 онд 1,5-2 сая тарьц, суулгац үржүүлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна.

2. Ойжуулалтын ажилбаруудыг механикжуулж жилд 1 сая ширхэг тарьц суулгацаар ойжуулалт хийх бааз суурийг бий болгоно.

3. Агро ойжуулалтын бодлогыг хэрэгжүүлж ойжуулах талбайн 40 хувь жимсний мод тарьж цөлжилт, элсний нүүдлийг багасгахаас гадна жимсний аж ахуйг байгуулж ойжуулалтаас орон нутгийн иргэд эдийн засгийн үр өгөөжийг хүртсэн тогтвортой хөгжлийг бий болгоно.

5. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Ховд аймгийн нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд манлайлан оролцоно.

Эх орон байгаль дэлийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувь хүн болон албан байгууллагыг мод тарихыг уриалж байна.

 

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.