Үндэсний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын салбарын ТОП 10-н группийн нэг байна гэх алсын хараа нь 2030 онд гэхэд хаа хүрэхийг илтгэж байгаа хэмжүүр юм. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хамгийн өндөр оролцоотой байж улсад төлж байгаа татварын орлого, борлуулалт зэрэг үзүүлэлтээр  ТОП-100 аж ахуйн нэгжид группийн охин компаниуд орох замаар групп компанийн нэгдсэн үзүүлэлтээр ТОП 10 группийн нэг болно.

Бидний эрхэм зорилго бол “Үйлдвэрлэл бүтээн байгуулалтын өсөлтөөр нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулж түүнээсээ аз жаргалыг мэдэрнэ”.  Нью прогресс групп бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт эрчимтэй хөгжингүй орж ирж байгаа компани улсын хөгжлийн дэмжсэн, иргэдийн орлогыг нэмэгдүүлж нийгэмд бодит үнэ цэн бүтээж оролцогч бүх талуудын баяр баяслыг мэдэрч хамтдаа урагшилагч компани байх ёстой.

Бидний баримтлах үнэт зүйлс

  • Хамтын хүч– Эрхэм зорилгоор нэгдсэн урт хугацааны үнэнч хамтрагч байх
  • Аюулгүй ажиллагаа– Хүрээлэн буй орчин, хүний аюулгүй нөхцөлийг хангах
  • Ёс зүй, нэр төрийг эрхэмлэнэ– Бусдын эрх, үнэт зүйлс, олон талт байдлыг хүндэтгэж, шударга ёс, чанарыг эрхэмлэнэ
  • Тэмүүлэл– Хийх бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлтэй, ажлыг давуулан биелүүлэх, сайжруулах, стандарт нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.