[:mn]

Нью прогресс групп нь 2000 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулахаар үндэс сууриа тавьсан. Өнөөдөр иргэний буюу тансаг, өндөр, дундаж зэрэглэлийн орон сууцны барилга угсралт,  үйлдвэрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, газрын тосны бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг дэд бүтцээс гадна хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг 10-аад охин компанитай, 1500 гаруй ажилтантай үндэсний томоохон бүтээн байгуулагч, групп компани болон өргөжлөө.

Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагыг дээдлэн, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэхийг эрхэмлэдэг бөгөөд МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг “Монголын ТОП-100 ААН”-ээр тогтмол шалгарч, “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ТОР-10 компани”-аар шалгарч байсан баялаг түүхтэй группийн нэг юм.

1500

үндсэн ажилтантай

3000

шууд болон шууд бус ажлын байр бий болгосон

3.5 тэрбум

нийгмийн даатгалын шимтгэл

Бидний амжилтын тулгуур гурван багана нь хөгжигч хүний нөөц, оновчтой менежмент, үйлдвэрлэл үйлчилгээний чанар ба нийт ажилчдын 30% нь тухайн салбартаа 10-аас дээш жил ажилласан туршлагатай, мэргэшсэн ажилтнууд байдаг нь чанарын үндэс, суурь болж байдаг.

Үйл ажиллагааны цар хүрээ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн 21 аймагт үйлдвэрлэл, экспорт, импорт, газрын тос, худалдаа, уул уурхайн туслан гүйцэтгэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн ажилласаар байна.

Нью прогресс групп нь Монголын бизнес эрхлэгчдийн нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж байгаа үндэсний компанийн хувьд, үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол залуусаа сургах, тэднийг тогтвортой ажлын байраар хангах бодлогыг баримталж ирсэн ба уг бодлогынхоо хүрээнд орон нутгаас ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн. Энэ нь залуусыг хөгжүүлж, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах, хот руу чиглэсэн төвлөрлийг сааруулах, нутагтаа сайхан амьдрах, цаашлаад бүтээн байгуулалтад гар бие оролцох бололцоог олгосоор байна. Тухайлбал бид 2011-2022 онуудад жил бүр тогтмол “1000 ажлын байр” аяныг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд болон бусад орон нутгуудаар амжилттай зохион байгуулж 1000 гаруй залуусыг шинэ ажлын байраар хангасан.
Мөн бид импортоор оруулж ирдэг байсан төмөр бетон тулгууруудыг Монголд анх удаа үйлдвэрлэн эх орныхоо өнцөг булан бүрт өрнөж буй их бүтээн байгуулалтын ажилд нийлүүлсэн нь дэд бүтцийн салбарын түүхэнд хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлж, томоохон ахиц дэвшлийг авчирсан.
“Баруун бүсийн хөгжлийн тулгуур” уриатай Ховд эко цемент үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 100 хувь дуусган бүрэн ашиглалтанд оруулснаар, хуурай аргын байгальд ээлтэй технологиор баруун бүсийн барилгын материалын талх болсон цементийн хэрэгцээг 100% ханган барилга, орон сууц бүтээн байгуулалтын өртөгийг бууруулахад нөлөөлж, 500 гаруй шинэ ажлын байр нэмэгдүүлж орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Манай компани нь тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлэн Монгол Улсын нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулах, инновац, дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ээлтэй хот бий болгоход хувь нэмрээ оруулж, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тэмүүлэлтэйгээр ажилладаг.

Нью прогресс группийн харьяа компаниуд нь монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ үнэлэгдэн, жил бүр уламжлал болгон Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ТОП-100 ААН-ийн нэгээр тогтмол шалгарч ирсэн.

Бид 1500 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган, таатай ажиллах орчныг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, зохистой хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байна.

Нью прогресс групп Монгол улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 20 гаруй жил хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, шинэлэг технологи, менежментийн тогтолцоог нэвтрүүлэн Монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан.

Үүний тод жишээ нь Ховд эко цементийн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь бусад цементийн үйлдвэртэй харьцуулахад түлш зарцуулалт 10 хувиар, эрчим хүч зарцуулалт 30 хувиар, ус зарцуулалт 38 хувиар бага бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүй.

4

Нью прогресс групп нь Ховд аймгийн залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд сургалтын тэтгэлэг олгон, цалинтай дадлага хийлгэж, их сургуулиа төгсөхөд нь ажлын байраар олгодог.

11

Эй Жи Жи Эс ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан төгөл хотхон төсөл нь эрүүл аюулгүй, ая тухтай, амар амгалан орчинд амьдрах, амрах, ажиллах боломжийг бий болгодог.

5

Нью прогресс группийн нийт ажилчдын 30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

[:en]

New Progress Group LLC

New Progress Group laid its foundation in 2000 to operate in infrastructure and development sector. Today besides our operation in infrastructure including civil or luxury, premium and middle class apartments construction, factory construction, energy facility construction, heavy and light industry production, as well as wholesale and retail of oil products, we have expanded into a major national developer and a group company with 10 subsidiaries and more than 1500 employees, which operate stably in the field of food production.

The vision of being one of the TOP 10 groups in the national manufacturing and construction sector is a criterion of where we will reach by 2030. We will become one of the TOP 10 groups with consolidated indicators of the group companies by making our subsidiaries as one of the TOP-100 enterprises with the highest participation in the economy of Mongolia and in terms of tax revenue and sales.

1500

Employees

3000

direct and indirect employment created

 3.5 billion

social security contributions

The main pillars of our success are self-developing human resources, rational management and quality of industry and service. Thirty percent of total employees are experienced and specialized personnel who have worked for the sector over 10 years.

Operation areas

Working to develop manufacturing,export,import,oil, trade,mining, energy and agriculture sectors Ulaanbaatar city as well as in 21 aimags.

As for one of the national companies who are writing the history of Businesses of Mongolia of this era, New Progress Group LLC has been pursuing the policy to train young people of Mongolia and provide them with a sustainable working place. Within the framework of this policy, most of our personnel are composed of the people from rural areas. This enables the youth to develop themselves, work in the rural area with their profession, reduce the migration towards urban life, live in their home towns comfortably and contribute to the development physically. For example, from 2011 to 2022, we have organized a campaign named “A thousand open vacancies” annually in Ulaanbaatar, Darkhan, Erdenet, Khovd and other rural areas successfully and over 1000 youth were hired into a new position.

Besides, we produced reinforced concrete supports in Mongolia pioneering and provided the development around Mongolia. It starts a new development page in infrastructure history and brings a big advance.

We have completed the construction of Khovd Eco cement industry which has the mission of “Development Support of Western Region”. This supplies the “bread” of construction material of western region 100 percent, consequently, influences the decrease of apartment building construction cost. Moreover, over 500 working places are created and it is contributing to the development of rural areas.

In harmony with the sustainable development goals, New Progress Group is aspiring to contribute to the economic growth of Mongolia, foster innovation and infrastructure development, promote decent work, contribute for creating friendly city and strengthen partnership for development.

Subsidiaries of the New Progress Group have been recognized with their contribution to Mongolian socio-economic and business development and regularly honored with one of the TOP-100 enterprises identified annually by the Government of Mongolia and the Mongolian National Chamber of Commerce and Industry.

We are in compliance with the Sustainable Development Goals of reducing social inequality, promoting decent work and economic growth by providing over 1500 people with sustainable work places, creating favorable working environment, and resolving their social issues.

New Progress Group is operating responsibly in the infrastructure and energy sector of Mongolia for over 20 years, and have made a huge contribution to the development of Mongolia by introducing innovative technology and management system.

A vivid example is Khov eco cement plant. The plant uses 10 percent less fuel, 30 percent less energy, and 38 percent less water than other cement plants and does not emit greenhouse gases.

Vector Smart Object8

New Progress Group provides training scholarships, paid internships, and jobs for the youth of the Khovd province to provide them with stable employment and quality education, and offer them a job after graduating from university.

Vector Smart Object9

Khan Togol project implemented by AGGS LLC enables healthy, safe, comfortable and peaceful working and living environment.

Vector Smart Object10

30% of the total employees of New Progress Group is women.

[:]

© 2026 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.