Ньюпрогресс группийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “PROGRESS DAY” бүх ажилтны хүндэтгэлийн хурал 2026 оны босгон дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг нэгтгэн дүгнэж, ирэх жилийн стратеги, хөгжлийн чиглэлийг нийт хамт олондоо танилцуулдаг онцлогтой юм.

Энэ жилийн хурлын гол онцлог нь технологийн дэвшил, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг бодитоор нэвтрүүлсэн явдал байлаа. Илтгэлүүдийг виртуал хөтлөгчийн оролцоотой хүргэж, тайз засал, орчны зохион байгуулалтыг AI концепцид тулгуурлан шийдсэн нь арга хэмжээг илүү шинэлэг, орчин үеийн, ирээдүйд чиглэсэн өнгө төрхтэй болгож чадсан юм.

Хурлыг Ньюпрогресс группийн ТУЗ-ын дарга нээн үг хэлж, компанийн тогтвортой өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт ажилтнууддаа талархал илэрхийллээ. Үргэлжлүүлэн Группийн Ерөнхийлөгч болон салбар, охин компаниудын гүйцэтгэх захирлууд 2025 онд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж, 2026 оны стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Тус хурлын үеэр группийн хэмжээнд амжилтаараа манлайлсан шилдгүүдээ тодруулж, төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн хүндэт медаль-ийг 8 ажилтанд, салбарын “Тэргүүний ажилтан” хүндэт жуух бичгийг 17 ажилтанд тус тус гардууллаа. Мөн шилдэг төсөл, шилдэг удирдагч, шилдэг ажилтан, шилдэг менежерүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

© 2026 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.