Нью Прогресс группийн хамт олны эв нэгдэл, байгууллагын соёл, багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “NPG OLYMPIC – 2026” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь группийн хэмжээнд 12 охин компанийн ажилтнуудыг нэгтгэн, харилцан туршлага солилцох, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ удаагийн спортын наадамд нийт 6 баг бүрдэж, 4 өдрийн турш сагсан бөмбөг, волейбол, дартс, боулинг, олс таталт, корн холл, и-спорт гэсэн 7 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Багуудын зохион байгуулалт, идэвх оролцоо, хамтын ажиллагаа өмнөх жилүүдээс ахисан үзүүлэлттэй байв.

Группийн удирдлагууд спорт өдөрлөгийг байгууллагын соёлыг бэхжүүлэх, ажилтнуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх  ач холбогдолтой арга хэмжээ хэмээн онцолж, баг тамирчид харилцан хүндэтгэлтэй, хариуцлагатай оролцсоныг сайшаалаа.

Ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд зарим багууд өмнөх жилийн амжилтаа бататгах, ахиулах зорилгоор урьдчилан бэлтгэл хангаж оролцсон бол шинэ ажилтнууд байгууллагын эерэг соёл, хамтын уур амьсгалыг өндрөөр үнэлсэн юм.

“NPG OLYMPIC – 2026” спорт өдөрлөг нь Нью Прогресс группийн нэгдмэл үнэт зүйлс, багийн соёл, хамтын амжилтыг илэрхийлсэн онцлох арга хэмжээ болж өндөрлөлөө.

© 2026 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.