Нью прогресс групп компанийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлддөг NPxpsharing Илтгэл, Мэтгэлцээний тэмцээний арга хэмжээ 10-р сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр болж өндөрлөлөө.

Энэ жилийн онцлог нь групп компанийн нийт ажилчидаа 8 багт хуваан жилийн турш 9 тэмцээнд оролцсон багаараа оноо цуглуулан өрсөлдсөн юм. Салбар компани хооронд нь өрсөлдүүлэхээс илүүтэй бүх компанийн ажилчдын хоорондын харилцаа холбоог сайжруулах, компанийн хамт олны уур амьсгалыг эерэг байлгах зэрэг өндөр ач холбогдолтой байлаа. Илтгэл, мэтгэлцээний тэмцээн нь энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээн буюу оюун ухаанаа өрсөлдүүлэх тэмцээн байсан юм.

Илтгэлийн тэмцээнд 

Мэтгэлцээний тэмцээнд

 

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Да Винчи Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал, хүний хөгжлийн дасгалжуулагч, судлаач Х.Эрдэнэпил ажиллалаа.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Алтайн зам ХК хамт олон болон Шүүгчдийн баг бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.