Өнөө цагийн барилгын салбарт бүтээн байгуулалтын төсөл, чанар, хийцээрээ түүчээлж буй “Нью прогресс групп”- ийн салбар компани болох “Эй Жи Жи Эс” ХХК олон улсын гурван стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр Монголдоо нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж буй барилгын анхдагч компани болж байна.

Тодруулбал, “Хан төгөл” амины сууцны төсөл болон “Грийн гарден резиденс” орон сууцны төслийн захиалагч болох “Эй Жи Жи Эс” ХХК нь нэгдсэн менежментийн тогтолцооны гурван стандартыг амжилттай баталгаажуулж Монгол улсын “МонСертф” ХХК болон Бүгд Найрамдах Франц Улсын Афнор группээс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг хүлээн авлаа.

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

Дээрх нэгдсэн менежментийн тогтолцооны 3  стандартыг нэвтрүүлснээр салбартаа чанартай төсөл хэрэгжүүлэгч хэмээн тодорхойлогдож, үйлчлүүлэгч, худалдан авагч төдийгүй байгууллагынхаа боловсон хүчний эрүүл орчин, аюулгүй байдлыг хангасан, итгэл даахуйц компани гэдгийг олон улсын түвшинд баталж буй юм.

“Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэвтрүүлээд буй олон улсын стандартын мэдээлэл:

  1. ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Энэхүү олон улсын стандарт нь:

  • Хэрэглэгч, холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайг харуулах,
  • Хэрэглэгч, холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад тохирох байдлыг хангах, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой аливаа байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон.
  1. ISO 14001:2015 БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Энэхүү олон улсын стандарт нь байгууллагад мөрдөгдөх хууль эрх зүйн болон бусад шаардлагууд, байгаль орчны онцгой асуудлуудын талаарх мэдээллийг тусгасан бодлого, зорилгыг боловсруулах ба хэрэгжүүлэх бололцоо бүхий байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагуудыг тогтооно.

Энэ стандартыг байгууллага өөрөө байгаль орчны асуудлуудаа хянах ба нөлөөлж чадахаа тодорхойлоход хэрэглэдэг.

  1. ISO 45001:2018 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

“Эй Жи Жи Эс” ХХК энэхүү стандартыг 2022 онд авч байв. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үнэлгээний цуврал (ХЭМАБ) бүхий энэхүү олон улсын стандартад ААН байгууллагуудад зориулсан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ)-тай холбоотой өөрсдийн эрсдэлийг хянаж, үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг бүрдүүлэх ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны шаардлагыг тогтоосон.

Эй Жи Жи Эс ХХК нь “Хан Төгөл” тансаг зэрэглэлийн амины орон сууцны хотхон болон “Green Garden Residence” орон сууцны хотхон зэргийг бүтээн байгуулж байна.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.