НЬЮ ПРОГРЕСС ГРУПП”- ийн хамт олон нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж 1 сая мод тарих ажлыг эхлүүллээ.

Монгол улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах үндэсний хөдөлгөөн санаачлан эхлүүлснийг аж ахуй нэгж, иргэн бүр талархан хүлээн авч байна.

Манай улсын нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь үржил шимгүй газар болон доройтож байна. Цаг уур, байгаль орчны сөрөг өөрчлөлтийн эсрэг иргэн, аж ахуй нэгж бүр нэгдэн, ногоон ирээдүйг бий болгохын тулд хамтран ажиллах шаардлага үүсч байна.

 

“НЬЮ ПРОГРЕСС” ГРУПП” нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд дэмжин арван жилийн хугацаанд 1 000 000 /нэг сая/ мод тарих ажлыг 2021 оны 10-р сарын 9-ны билэгт сайн өдөр мөн Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-г тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэг болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мод суулган албан ёсоор эхлүүллээ.
Эх орон байгаль дэлийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бусад групп компаниуд болон бүх нийтийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.