Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ба 23 дахь удаагийн шалгаруулалтаар Нью Прогресс Группийн “Алтайн зам” ХК ТОП-100 ААН-ээр дахин шалгарч, өмнө жилийн үзүүлэлтээ 18 байраар ахиуллаа.

Жил болгон уламжлал болгон шалгаруулдаг ТОП-100 ААН-ийг шалгаруулахад МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, хөрөнгийн хэмжээ, ашиг гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг.

2023 онд Алтайн зам ХК нь ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, улс орны эдийн засагт чамгүй түлхэц үзүүлэн ажиллаж байгаа нь ийнхүү дахин шалгарч амжилтаа бататгасан явдал боллоо. 🤩

 Алтайн зам ХК-н хамт олон, эрхэм харилцагч, туслан гүйцэтгэгч та бүхэндээ талархал илэрхийлье👏🤝👍

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.